хөтөч

GameOn үйлчилгээний заавар

GameOn нь зах зээлд цоо шинээр, бүх насныханд зориулж 1000+ мобайл тоглоомуудыг агуулсан үйлчилгээ бөгөөд тус үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээг хэрхэн идэвхжүүлэх, цуцлах тухай дараах мэдээллүүдтэй танилцаарай.

GameOn үйлчилгээний тухай

GameOn үйлчилгээ нь таны утасны үйлдлийн системээс хамаарч тоглоом татаж тоглох, Toki апп-н GameOn мини программ дотроо шууд тоглох гэсэн 2 төрөлтэй. Та өөрийн ашиглах утасны үйлдлийн системийг сонгон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Android

  • Зөвхөн тоглоом татаж авах боломжтой.
  • Тоглоомоо сонгож ороод “Татаж авах” товч дээр дарж татна.
  • Татагдаж дууссаны дараа “Install” хийх үйлдэл гарч ирэх ба install хийн тоглоомоо утсандаа татаж авч суулгана. 
  • Татагдсан тоглоом нь хэрэглэгчийн утсан дээр тусдаа аппликейшн болж сууна.
  • Хэрэв хэрэглэгч үйлчилгээгээ цуцалсан тохиолдолд татагдсан тоглоомууд руу хандах эрхгүй болно.
 
IOS

  • Эдгээр тоглоомуудыг Toki апп- GameOn мини программаас шууд тоглох боломжтой. 
  • Тухайн тоглоом руу ороход “Тоглох” товч байх ба хэрэглэгч тус товчин дээр дарж үйлчилгээгээ идэвхжүүлэн тоглоно.
  • GameOn үйлчилгээний төлөв active байгаа нөхцөлд таны тоглоомын түүх хадгалагдана.
  • Тоглоом тоглоход дата унахгүй.
 
Санамж:

  • Online-р хоорондоо холбогдож тоглох боломжгүй. 
  • Хэрэглэгч үйлчилгээг цуцлаад ахин идэвхжүүлэхэд тоглоомын history хадгалагдахгүй гэдгийг анхаараарай. 
  • Үйлчилгээний төлбөр нь дараа төлбөрт хэрэглэгчийн сарын төлбөр дээр нэмэгдэх ба урьдчилсан төлбөрт, хосолсон төлбөрт хэрэглэгчдийн нэгжийн данснаас хасагдана. 
  • Сарын багц нь үйлчилгээг идэвхжүүлснээс хойш сарын хугацаанд хүчинтэй.
  • Хэрэглэгч үйлчилгээг цуцлаагүй тохиолдолд үйлчилгээ автоматаар сунгагдана.
 
GameOn үйлчилгээний давуу тал:

  • GameOn үйлчилгээнд байрших тоглоомууд нь албан ёсны бүрэн эрхтэй, full premium version тоглоомууд байдаг.
  • Тоглоом тоглож байх дундуур зар сурталчилгаа гарахгүй.
  • Тоглоом доторх нэмэлт худалдан авалт (in-app-purchase) хийхгүй. Өөрөөр бол Apple-н App store болон Google-н Play store-с in-app-purchase гэсэн тэмдэглэгээтэй тоглоомууд нь үнэгүй татагдсан ч, тоглоом тоглоход нэмэлт хувцас, хэрэглэл, зоосыг нэмэлтээр худалдаж авахыг санал болгодог бол GameOn үйлчилгээнээс татаж авахад тухайн худалдан авалт хийх бараанууд нь үнэгүй багтсан байна.
  • Хүүхдүүдэд зориулсан тоглоомууд нь мэргэжлийн сурган хүмүүжигчдээр сонгогдсон тул хүүхдийн хөгжил, сэтгэцэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, боловсрол олгох (educational) тоглоомууд байна.
  • Google-н Play store-т үнэтэй байршдаг буюу Монголоос татаж авах боломжгүй тоглоомууд багтсан.
 
GameOn үйлчилгээний давуу тал

GameOn үйлчилгээг идэвхжүүлэх заавар

Та дараах сувгаас өөрт тохирохыг сонгон үйлчилгээгээ идэвхжүүлээрэй. 

Мессэж

Хэрэглэгч 1567 тусгай дугаарт доорх кодыг илгээн үйлчилгээг идэвхжүүлж ашиглана. 

Toki апп

1. Үйлчилгээ > Бүгд > Entertainment > GameOn мини апп руу орно.
2. Өөрийн тоглохыг хүссэн тоглоомоо сонгож Play дээр дарна.
3. Багцаа сонгон Идэвхжүүлэх дээр дарна.
4. Мэдээлэлтэй танилцан зөвшөөрнө.
5. Төлбөрийн аргаа сонгон төлнө.

GameOn үйлчилгээг цуцлах заавар

Та дараах сувгаас өөрт тохирохыг сонгон үйлчилгээгээ цуцлаарай. 

Мессэж

1567 дугаарт OFF гэж илгээнэ. 

Toki апп

1. Үйлчилгээ > Бүгд > Entertainment > GameOn мини апп руу орно.
2. Баруун доод буланд байрлах Тохиргоо цэс рүү орно.
3. Your subscription руу орж Cancel your subscription дээр дарна.
4. Үйлдлээ баталгаажуулан Deactivate дээр дарна.

Санамж: 

  • Online-р хоорондоо холбогдож тоглох боломжгүй. 
  • Хэрэглэгч үйлчилгээг цуцлаад ахин идэвхжүүлэхэд тоглоомын history хадгалагдахгүй гэдгийг анхаараарай. 
  • Үйлчилгээний төлбөр нь дараа төлбөрт хэрэглэгчийн сарын төлбөр дээр нэмэгдэх ба урьдчилсан төлбөрт, хосолсон төлбөрт хэрэглэгчдийн нэгжийн данснаас хасагдана. 
  • Сарын багц нь үйлчилгээг идэвхжүүлснээс хойш сарын хугацаанд хүчинтэй.
  • Хэрэглэгч үйлчилгээг цуцлаагүй тохиолдолд үйлчилгээ автоматаар сунгагдана. 
 
Зөвлөгөө: 

  • ЭНД дарж Toki апп-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.