U-Point оноогоо бусад руу U-Point апп болон мессэжээр шилжүүлэх дараах заавартай танилцаарай.
U-Point апп-р оноо шилжүүлэх
- U-Point апп руу нэвтэрч орно.
- Оноо хэсэгт дарна.
- Оноо шилжүүлэг дээр дарна.
- Илгээх утасны дугаар болон илгээх онооны хэмжээгээ сонгоно.
- Илгээх дээр дарна.
Мессэжээр оноо шилжүүлэх
Гэр бүлийн Collective үйлчилгээнд нэгдсэн группт бүртгэлтэй хэрэглэгчид бусдад мессэжээр оноо илгээх боломжгүй ба хэрэглэгч группээс гарсан тохиолдолд дараах зааврын дагуу U-Point оноогоо илгээх, хүлээн авах боломжтой.
Гэр бүлийн Collective группээс гарсан хэрэглэгчид:
- Юнителийн дугаартай бол 4422 тусгай дугаарт ilgeeh зай аваад Утасны дугаар зай аваад Онооны хэмжээ бичээд мессэжээр илгээнэ. Жишээ нь: ilgeeh 8******* 2000
- Бусад операторын дугаартай бол 134422 тусгай дугаарт ilgeeh зай аваад Утасны дугаар зай аваад Онооны хэмжээ бичээд мессэжээр илгээнэ. Жишээ нь: ilgeeh 9******* 2000