хөтөч

Дугаар солих үйлчилгээний заавар

Дугаар солих үйлчилгээний дараах заавартай танилцаарай.

Үйлчилгээний салбарт өөрийн биеэр бичиг баримтын хамт хандан ашиглаж буй дугаарынхаа сүүлийн 4 оронг солих боломжтой. 

Дугаар солих үнэ: 1'000₮

  • Дараа төлбөрт үйлчилгээний дугаар бол: Энгийн дугаараа азын дугаараар сольж байгаа тохиолдолд азын дугаарын үнэлгээг нэмж төлнө.
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаар бол: Худалдаанд байгаа урьдчилсан төлбөрт дугаараас зөвхөн энгийн үнэлгээтэй дугаараар солих боломжтой.

 

Санамж:

  • Бриллиант дугаараа алтан болон мөнгөн дугаараар солих, алтан дугаараа мөнгөн дугаараар солих үед дугаарын үнэлгээний зөрүүг хэрэглэгчид буцаан олгохгүй болохыг анхаараарай.