Гар утасны лизингээ хаахтай холбоотой мэдээлэлтэй танилцан дараах сувгуудаар гар утасны лизингийн төлбөрийн үлдэгдлээ шалгаарай.
Лизингээ хаах
Гар утсаа Toki апп-р авсан бол
1. Дэлгүүр > Гар утас мини апп руу орно.
2. Миний хэсэг дэх картан дээр дарна.
3. Лизинг хаах дээр дарна.
4. Төлбөрийн аргаа сонгон төлнө.
Зөвлөгөө:
- Мөн Юнителийн үндсэн салбарт хандаж лизингээ хаалгах боломжтой.
Гар утсаа салбарт хандаж авсан бол
Дугаар эзэмшигч өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ Юнителийн үндсэн салбарт хандаж лизингээ хаалгах боломжтой.
Үүнд:
- Лизингийн үндсэн хугацаа дуусаагүй байгаа ч нийт төлөлтөө төлөөд лизингээ хаах.
- Лизингийн хугацаандаа төлөлтөө төлж дуусаагүй, хугацаа хэтэрсэн лизингийн үлдсэн төлбөрийг төлөөд лизингээ хаах.
Лизингийн үлдэгдлээ шалгах
Дараах сувгуудаас сонгон гар утасны лизингийн үлдэгдэл төлбөрөө шалгуулаарай.
Toki апп-р шалгах
Гар утсаа Toki апп-р худалдаж авсан хэрэглэгчид Toki апп-н “Гар утас” мини апп-н “Миний” хэсэг рүү орж лизингийн үлдэгдэл төлбөрөө шалгах боломжтой.
Салбарт хандах
Лизингийн төлбөрийн үлдэгдлээ өөрт ойр байрлах салбарт бичиг баримттайгаа хандаж шалгуулах боломжтой. Салбарын байршил харах бол ЭНД дараарай.
Санамж:
- Гар утас зээлээр авсан хэрэглэгч тодорхой хугацаанд үйлчилгээг тогтмол ашиглах гэрээ байгуулсан тул дугаар хадгалах үйлчилгээнд хамрагдах боломжгүй.