“Залга, би даая” үйлчилгээний үнийн тариф, үйлчилгээ ашиглах лимит, ашиглах заавар гэх мэт дараах дэлгэрэнгүй мэдээллүүдтэй танилцаарай.
“Залга, би даая” үйлчилгээний тухай
Юнителийн сүлжээнд дуудлага хийхдээ тухайн дуудлагын төлбөрөө дуудлага хүлээн авагчаар төлүүлэх үйлчилгээ.
"Залга, би даая" үйлчилгээний тариф
"Залга, би даая" үйлчилгээний нэг минутын ярианы тариф 70₮ байна.
- Эхний 1-60 секунд нь 1 минутаар, 61-дэх секундээс эхлэн 1 секундийн алхмаар төлбөр бодогдоно.
- "Залга, би даая" үйлчилгээг урамшууллын нэгжээр ашиглах боломжгүй. Зөвхөн үндсэн нэгжээр дуудлага хүлээн авч ярина.
"Залга, би даая" үйлчилгээг ашиглах
"Залга, би даая" үйлчилгээг ашиглах лимит байхгүй тул өдөрт хэдэн ч удаа үйлчилгээг ашиглах боломжтой.
Дуудлага хийх хэсэгт:
- 404 гэсэн кодын араас дуудлагын төлбөрөө төлүүлэх гэж байгаа хэрэглэгчийн дугаарыг нэмж залгана. Жишээ нь: 404 8XXXXXXX буюу 40488XXXXXX гэж бичээд дуудлага хийх товч дээр дарна.
White list буюу дуудлагын төлбөрийг байнга даах дугаарын жагсаалт
Дуудлага хүлээн авагч нь өөрийн гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ өөр лүү нь залгах дуудлагын төлбөрийг байнга даахыг хүсвэл white list буюу цагаан жагсаалтад бүртгүүлнэ.
Таны white list-д бүртгэгдсэн хэрэглэгчээс дуудлага орж ирэхэд тухайн хэрэглэгч таниар энэ дуудлагын төлбөрийг төлүүлэх хүсэлт бүхий автомат хариулагчийн мэдээллийг сонсохгүйгээр шууд холбогдоно.
- White list-д дугаар нэмэх бол +нэмэх дугаараа /+8xxxxxxx/ бичээд 404 дугаарт мессэж илгээнэ.
- White list-с дугаар хасах бол -хасах дугаараа /-8xxxxxxx/ бичээд 404 дугаарт мессэж илгээнэ.
Black list буюу дуудлага хүлээн авахаас татгалзах дугаарын жагсаалт
Хэрэглэгч зарим дугаараас орж ирэх дуудлагыг хүлээн авахаас татгалзахыг хүсвэл black list буюу хар жагсаалтад нэмнэ. Олон дугаар нэмэх, хасах бол дунд нь таслал тавиад бичих боломжтой.
- Дуудлагыг нь хүлээн авахаас татгалзах дугаар нэмэх бол +bнэмэх дугаараа /+B8xxxxxxx/ бичээд 404 дугаарт илгээнэ.
- Black list-д хадгалсан дугаараа хасах бол -bхасах дугаараа бичээд /-b8xxxxxxx, -B8xxxxxxx/ 404 дугаарт илгээнэ.
Санамж:
- Энэ үйлчилгээг зөвхөн Юнителийн хэрэглэгчид хоорондоо ашиглах боломжтой. Бусад операторын дугаар луу залгах боломжгүй.
- Юнителийн сүлжээнд үнэгүй ярьдаг хэрэглэгч уг үйлчилгээний хүсэлтийг хүлээн авснаар нэмэлт төлбөр тооцогдоно.
- Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дансандаа нэгжгүй тохиолдолд "Залга, би даая" үйлчилгээний хүсэлт хүлээн авах боломжгүй.
- Уг үйлчилгээг ашиглахдаа "Дугаар нууцлах" үйлчилгээг давхар ашиглах боломжгүй.