U-point оноо цуглуулах болон оноогоо хэдэн хувиар цуглуулж буйгаа шалгах бол дараах сонголтууд дээр дарж тохирох заавартай танилцаарай.
Бизнесийн салбартаа тэргүүлэх, U-point үйлчилгээний хамтрагч аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх бүртээ үнийн дүнгийн 3% болон түүнээс дээш хувийн U-Point оноо цуглуулах, цуглуулсан оноогоо гишүүн байгууллагуудын дурын салбараас худалдан авалт хийхдээ зарцуулах боломжтой.
U-point оноо цуглуулах эрх идэвхжүүлэх заавар
Үйлчилгээний сонголт дээр дарж U-point оноо цуглуулах эрхээ идэвхжүүлэх заавартай танилцаарай.
Урьдчилсан болон хосолсон төлбөрт хэрэглэгчид 3'000 ба түүнээс дээш төгрөгийн үндсэн цэнэглэгч картаар дансаа цэнэглэх бүрд, дараа болон хосолсон төлбөрт хэрэглэгчид төлбөрөө хугацаандаа төлсөн тохиолдолд цэнэглэсэн болон төлсөн дүнгийн 3%-д U-Point оноо цуглуулна.
- Ашиглаж буй дугаараасаа ON гэсэн мессэжийг 1415 тусгай дугаарт илгээж идэвхжүүлнэ.
Дараа төлбөрт гэр интернэтийн төлбөрөө хугацаандаа төлөх, урьдчилсан төлбөрт гэр интернэтийн үйлчилгээгээ 3'000 ба түүнээс дээш төгрөгийн цэнэглэгч картаар цэнэглэх бүртээ цэнэглэсэн болон төлсөн үнийн дүнгийн 3%-д Upoint оноо цуглуулна.
- Админ дугаараасаа ON зай аваад 8*******(Гэр интернэтийн дугаар)-аа бичиж 1415/131437 тусгай дугаарт илгээж идэвхжүүлнэ.
Мессэж илгээхдээ гэр интернэтийн админ дугаар нь Юнител бол 1415, бусад операторын дугаар бол 131437 тусгай дугаарт илгээнэ.
U-point оноо цуглуулах хувь
Бүртгэлтэй үйлчилгээгээ сонгон U-point оноо цуглуулах хувьтай танилцаарай.
U-point үйлчилгээнд бүртгэлтэй хэрэглэгчид хамтрагч байгууллагуудаас үйлчилгээ авах бүртээ үнийн дүнгийн 3%-г U-point оноо болгон цуглуулах боломжтой.
Collective үйлчилгээнд бүртгүүлснээр 10% хүртэлх U-Point оноо цуглуулах боломжтой ба групп дэх Юнителийн дугаартай идэвхтэй гишүүдийн тооноос хамааран:
- 5 гишүүнтэй бол 10%
- 3-4 гишүүнтэй бол 6%
- 1-2 гишүүнтэй бол 3% U-Point оноог группийн гишүүн болгон Юнителийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс цуглуулах боломжтой.
Санамж:
- Collective группийн U-point оноо цуглуулах хувь сар болгоны 1-ний өдөр шинэчлэгдэнэ.