хөтөч

MBook апп-р авах үйлчилгээний заавар

MBook апп ашиглан авах боломжтой дараах үйлчилгээнүүдийн заавартай танилцаарай.

MBook апп нь гар утас, таблет төхөөрөмжид татагдах боломжтойгоор Монгол хэл дээр бүтээгдсэн мянга мянган оюуны бүтээлүүдийг цахим ном, аудио ном, подкаст хэлбэрээр цаг хугацаа, орон зай үл хамааран  унших, сонсох хэрэгцээнд нийцүүлэн хүргэдэг апп юм.

MBook апп-н мэдээлэл

MBook апп нь доорх үндсэн цэсүүдээс бүрдэнэ.

"Нүүр" цэс

 

“Хайх” цэс

 

“Миний сан” цэс

 
 

“Нүүр” цэсээс MBook апп-д байршиж буй Монгол хэл дээр бүтээгдсэн мянга мянган оюуны бүтээлүүдийг доорх ангиллуудын дагуу харах боломжтой.

  • Онцлох хэсэг
  • Аудио номын хэсэг
  • Цахим номын хэсэг
  • Подкастын хэсэг

 

“Хайх” цэс рүү ороход үндсэн цэсүүд харагдах ба хайлтын хэсэгт хүссэн номын нэрээ бичиж хайлт хийх боломжтой.

“Миний сан” цэс нь доорх үйлчилгээнүүдээс бүрдэнэ.

  • Худалдан авсан номоо харах хэсэг
  • Татаж авсан номоо харах хэсэг /Интернэтгүй сонсох номууд/
  • Худалдан авсан бэлгүүдээ харах хэсэг
  • Худалдан авахыг хүсэж байгаа номуудаа харах хэсэг
  • Дагасан нийтлэгч, зохиолчоо харах хэсэг

 
 
 

MBook апп-д бүртгүүлэх заавар

1. MBook апп руу нэвтэрч ороод "Шинээр бүртгүүлэх" дээр дарна.

2. И-мэйл хаяг эсвэл утасны дугаараа оруулаад, үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлоготой танилцан зөвшөөрч “Бүртгүүлэх” дээр дарснаар бүртгэл амжилттай хийгдэнэ.

 
 

Mbook идэвхжүүлэх заавар

MBook-г Юнителийн хэрэглэгчид хямдралтай үнээр идэвхжүүлэх боломжтой.

Дараа төлбөрт дугаарын хэрэглэгч бол:

  • Дараа төлбөрт 30,000-с дээш багцад эхний 6 сар үнэгүй, урамшууллын хугацаа дуусвал дараагийн сараас үндсэн үнээс 60% OFF буюу 6000₮-р сунгагдана.
  •  Дараа төлбөрт 30,000-с доош багцад сарын 6000₮-н үнэтэй байна.

 Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт дугаарын хэрэглэгч бол:

  •  Өдрийн 200₮-н (Тухайн өдрийн 23:59:59 хүртэл) үнэтэй байна.

MBook идэвхжүүлэх заавар:

1. “Үйлчилгээ” цэсийн “Subscription” хэсэгт дарна.

2. “Subscription” хэсгийн "Идэвхжүүлэх" дээр дарна. 

3. Юнителийн хэрэглэгчид хямдралтай үнээр идэвхжүүлэхдээ “Unitel” сонголтыг сонгоно.

4. Дугаараа оруулж, дугаарт ирсэн баталгаажуулах кодыг хийгээд “Үргэлжлүүлэх” дарна.

5. "Үйлчилгээний нөхцөл"-тэй танилцан “Зөвшөөрөх” дээр дарахад үйлчилгээ амжилттай идэвхэжнэ.

 
 

Mbook цуцлах заавар

Mbook үйлчилгээг цуцлахдаа MBook апп ашиглаж болон Юнителийн дугаартай хэрэглэгчид бүртгэлтэй дугаараасаа тусгай дугаарт мессэж илгээн цуцлах боломжтой.

MBook апп-р цуцлах

 

Мессэжээр цуцлах

 
 

MBook апп ашиглан цуцлахдаа:

“Миний сан” цэсийн “Захиалгыг цуцлах” сонголт дээр дарж идэвхжүүлсэн багцаа цуцлах боломжтой.

 

Зөвхөн Юнителийн дугаартай хэрэглэгчид 1460 тусгай дугаарт доорх харгалзах текстийг илгээж цуцлах боломжтой.

Дараа төлбөрт хэрэглэгч бол: OFF MPLUS
Урьдчилсан болон хосолсон төлбөрт дугаарын хэрэглэгч "Түрээсийн номын сан" үйлчилгээг цуцлах бол: off2
Урьдчилсан болон хосолсон төлбөрт дугаар “Товч ном” үйлчилгээг цуцлах бол: off3 гэж тус тус бичин илгээж цуцална.

U brand-н хэрэглэгч бол: Mplus апп-д хандан цуцлуулах боломжтой.

 

 
 
 

 

Санамж:

  • MBook апп-г Android 5.0 болон iOS 12.0 хувилбараас дээш үйлдлийн системтэй гар утас болон таблет төхөөрөмжид суулган хэрэглэх боломжтой.
 

 

Зөвлөмж:

  • MBook апп-г татахдаа IOS гар утастай бол ЭНД дарж татаарай.
  • MBook апп-г татахдаа Android гар утастай бол ЭНД дарж татаарай.
  • MBook апп-г татахдаа Huawei гар утастай бол ЭНД дарж татаарай.
  • Мөн MBook апп-г гар утасныхаа Playstore эсвэл Appstore, App gallery-с “MBook” гэж бичиж хайн татах боломжтой.