хөтөч

Collective группийн гишүүдийн тохиргоо хийх заавар

Collective буюу гэр бүлийн групптээ гишүүн нэмж, хасах, админ эрхээ шилжүүлэх гэх мэт дараах группийн тохиргоо хийх заавруудтай танилцаарай.

Collective группийн эхний гишүүнийг нэмж групп үүсгэсэн хэрэглэгч группийн админ эрхтэй болно.

  • Админ нь группт гишүүн нэмэх, хасах, группийг устгах эрхтэй. Мөн админ нь группийн өөр нэгэн гишүүн рүү админ эрхээ шилжүүлэх боломжтой.
  • Админаас хүсэлт илгээхэд хүсэлт хүлээн авсан хэрэглэгч хоёр хоногийн дотор таны хүсэлтийг зөвшөөрснөөр амжилттайгаар группт орно. /Мессэж эсвэл U-Point апп ашиглан хүсэлтийг зөвшөөрнө/
  • U-Point апп татах бол IOS, Android дээр дараарай.

Collective групптээ гишүүн нэмэх заавар

Зөвхөн Collective группийн админ хэрэглэгч гишүүн нэмэх боломжтой.

1. "Nemeh" гэж бичээд зай аван гишүүнээр нэмэх хэрэглэгчийн утасны дугаарыг бичин 4422 / 134422 дугаарт мессэжээр илгээнэ. 

2. Хүсэлт хүлээн авсан хэрэглэгч группт нэгдэхийг зөвшөөрч зааврын дагуу “Ok зай аваад мессэжээр ирсэн тусгай код"-г бичиж тусгай дугаарт мессэж илгээнэ.

3. Collective группт амжилттай нэгдсэн талаар мэдээлэл ирнэ. 

 
 

Collective группээс гишүүн хасах заавар

Зөвхөн Collective группийн админ хэрэглэгч гишүүнээ хасах боломжтой. Үйлдлийг хийхэд дундын онооноос 200 U-Point хасагдана.

1. Hasah гэж бичээд зай аван хасах гишүүнийхээ дугаарыг бичин 4422 / 134422 дугаарт мессэж илгээнэ. 

2. Группийн гишүүн группээс гарах хүсэлтийг мессэж эсвэл апп-н Collective хуудсаар зөвшөөрсөн тохиолдолд группээс гарна. Хэрэв хэрэглэгч группээс гарахыг зөвшөөрөөгүй тохиолдолд группээс гарахгүй.

3. Группээс хасагдсан дугаарт Collective группээс хасагдсан мэдээлэл дараах байдлаар очно. 

 
 

Заавар мэдээлэл авах

 
 

 

Санамж:

  • Юнителийн дугаартай хэрэглэгчид 4422 дугаарт, бусад операторын хэрэглэгчид 134422 тусгай дугаарт мессэж илгээнэ.
  • Та сарын дундуур Collective групптээ гишүүн нэмж, хассан бол дараа сарын 1-ээс эхлэн таны U-Point цуглуулах хувь өөрчлөгдөнө.