хөтөч

Дуудлага хязгаарлах болон хэвийн болгох заавар

Та дараах гар утасны төрлүүдээс сонгон гаднаас ирэх дуудлагыг хязгаарлах буюу block хийх эсвэл дуудлага хязгаарласан байгааг хэвийн болгох тохиргоог зааврын дагуу тохируулаарай.

Samsung

Samsung гар утас дээр гаднаас ирэх дуудлагыг хязгаарлах буюу block хийхдээ:

  1.  “Phone” цэс рүү орно.
  2.  “More” цэс дээр дарна.
  3.  “Settings” рүү орно.
  4.  “Block numbers” рүү орно.
  5. “ Block unknown callers”-г “ON” болгож дугаараа нууцалж залгаж буй хэрэглэгчийн дуудлагыг хязгаарлана.
  6. “Add phone number” хэсэгт дугаараа оруулаад нэмэх товч дарна.
  7.  “Хасах” товч дарж хязгаарласан дугаарыг хэвийн болгож block-г гаргана.
 
 

iPhone

iPhone гар утас дээр гаднаас ирэх дуудлагыг хязгаарлах буюу block хийхдээ:

1. “Settings” цэс рүү орно.

2. “Phone” цэс дээр дарна.

3. “Call blocking & Identification” цэс рүү орно.

4. “Block contact” хэсэгт дугаараа оруулан хадгална.

5. “Block contact” хэсэгт оруулсан дугаараа хасаад хадгалж хязгаарласан дугаарыг хэвийн болгож block-г гаргана.

 
 

Huawei

Huawei гар утас дээр гаднаас ирэх дуудлагыг хязгаарлах буюу block хийхдээ:

  1. “Phone” цэс рүү орно.
  2. “Menu” дээр дарна.
  3. “Settings” цэс рүү орно.
  4. “Call reject” рүү орно.
  5. “Add number” хэсэгт дугаараа бичээд хадгалахад дуудлага block хийгдэж хязгаарлагдана.
  6. Хадгалсан дугаараа устгаад хэвийн болгоно.
 
 

LG

LG гар утас дээр гаднаас ирэх дуудлагыг хязгаарлах буюу block хийхдээ:

  1. “App” цэс рүү орно.
  2. “Settings” рүү орно.
  3. “Networks” дээр дарна.
  4. “Call” цэс рүү орно.
  5. “Call blocking & decline with message” цэс рүү орно.
  6. “Add number” хэсэгт дугаараа бичээд хадгалахад дуудлага block хийгдэж хязгаарлагдана.
 
 

Sony

Sony гар утас дээр гаднаас ирэх дуудлагыг хязгаарлах буюу block хийхдээ:

  1. “Phone” цэс рүү орно.
  2. “Menu” дээр дарна.
  3. “Call reject” цэс рүү орно.
  4. “Private numbers” рүү орно.
  5. “Add number” хэсэгт дарж дугаараа оруулаад хадгалахад дуудлага block хийгдэж хязгаарлагдана.
  6. Хадгалсан дугаараа хасаад хэвийн болгоно.