хөтөч

Түр дугаар үйлчилгээг идэвхжүүлэх, цуцлах заавар

Дараах түр дугаар ашиглахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүд болон доорх түр дугаарыг идэвхжүүлэх болон цуцлах заавруудтай танилцаарай.

Түр дугаарын тухай

Өөрийн сим карт дээрээ дуудлага болон мессэж хүлээн авах зорилгоор хоёрдогч дугаарыг идэвхжүүлж ашиглах боломжтой. Түр дугаар нь зөвхөн дуудлага болон мессэж хүлээн авдаг тул гадагшаа дуудлага хийх, дата авч ашиглах боломжгүй. 

 
 

Түр дугаар идэвхжүүлэх заавар

Түр дугаарыг идэвхжүүлэхдээ 1430 дугаарт харгалзах кодыг илгээгээрэй.

 
 

Түр дугаарыг цуцлах заавар

Та 1430 дугаарт OFF гэж илгээснээр үйлчилгээ цуцлагдана.

 
 

Түр дугаарын хугацааг сунгах заавар

Дараа болон урьдчилсан төлбөрт дугаар дээрээ түр дугаар авсан бол ашиглах хугацаагаа 7 эсвэл 30 хоногоор сунгах боломжтой ба хэдэн ч удаа сунгалт хийж болно.

Дараа төлбөрт хэрэглэгчид түр дугаарын хүчинтэй хугацаа дуусахад түр дугаараа цуцлаагүй тохиолдолд үйлчилгээ 30 хоногоор сунгагдана. 

  • 1430 тусгай дугаарт SEE  гэж илгээж түр дугаарын хүчинтэй хугацаагаа шалгах боломжтой.
  • Түр дугаарын хүчинтэй хугацаа дууссанаас хойш 30 хоногт тухайн түр дугаар таны нэр дээр хадгалагддаг тул дахин идэвхжүүлэх боломжтой. Хадгалагдсан түр дугаараа идэвхжүүлэхдээ: 
  1. 1430 тусгай дугаарт OLD гэж илгээснээр танд хадгалагдсан түр дугаар идэвхэжнэ.
  2.  Хэрэв та шинэ дугаар авахыг хүсвэл 1430 тусгай дугаарт NEW гэж илгээнэ.
  • Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид түр дугаарын хүчинтэй хугацаа дуусахад үйлчилгээ сунгагдахгүй.
 
 

 

Санамж:

  • Таны үндсэн дугаар дээр идэвхтэй байгаа нэмэлт үйлчилгээнүүд түр дугаар дээр зэрэг идэвхэжнэ, нэмэлт төлбөр бодогдохгүй. 
  • Түр дугаар нь зөвхөн мессэж роуминг үйлчилгээтэй зэрэг ашиглах боломжтой, ярианы роуминг үйлчилгээ идэвхтэй байхад түр дугаар үүсэхгүй.