Та орчны чимээ үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон заавруудтай танилцаарай.
Орчны чимээ үйлчилгээний тухай
Орчны чимээ үйлчилгээ нь дуудлага хийхдээ замын түгжрэлд, кино театрт, хурал цуглаанд байгаа мэтээр орчны чимээгээ хүссэнээрээ өөрчлөх боломжтой үйлчилгээ юм.
Орчны чимээ үйлчилгээг идэвхжүүлэх
Орчны чимээ үйлчилгээний өдрийн тариф 50₮.
Дараах сувгуудаас сонгон дарж идэвхжүүлэх заавартай танилцаарай.
Unitel.mn вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
Unitel вэбсайт-д нэвтэрч орчны чимээ үйлчилгээ идэвхжүүлэх заавар:
1. Unitel.mn вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх тэмдэгт дээр дарна.
2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна. Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна.
3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.
4. “Орчны чимээ” хэсэгт дарна.
5. Үйлчилгээний хоногоо сонгон “Идэвхжүүлэх” хэсэгт дарна.
6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар орчны чимээ үйлчилгээ амжилттай идэвхэжнэ.
Харгалзах багцын кодыг 443 болон 1415 тусгай дугааруудад мессэжээр илгээн орчны чимээ үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой.
- Nemelt гэж бичин 1415 тусгай дугаарт мессэж илгээж дэлгэрэнгүй мэдээлэл авна.
- Нэмэлт үйлчилгээний кодыг 1415 тусгай дугаарт мессэжээр илгээнэ.
Орчны чимээ үйлчилгээг идэвхжүүлэх утасны дугаараасаа 1415 тусгай дугаарт харгалзах кодыг мессэжээр илгээн U-Point оноогоо ашиглаж авах боломжтой.
Орчны чимээ үйлчилгээг цуцлах
Орчны чимээ үйлчилгээг идэвхжүүлсэн дугаараасаа 443 тусгай дугаарт off гэж бичээд мессэжээр илгээж цуцална.
Санамж:
- Дугаараа нууцалсан үедээ орчны чимээ үйлчилгээг ашиглах боломжгүй.
- Үйлчилгээг өдрөөр идэвхжүүлсэн хэрэглэгч цуцлах хүсэлт илгээгээгүй тохиолдолд өдөр бүрийн 00:00 цагт үйлчилгээ автоматаар сунгагдана.
Зөвлөгөө:
- Дуудлага хийх явцдаа 1-6 товч дээр даран орчны чимээгээ хэдэн ч удаа өөрчлөх боломжтой, харин 0 товчийг дарснаар өөрийн орчны чимээгээр ярих боломжтой.