Дуут шуудан үйлчилгээний тухай болон идэвхжүүлэх, цуцлах сонголт дээр дарж заавруудтай танилцаарай.
Дуут шуудан үйлчилгээний тухай
Дуут шуудан үйлчилгээ нь хүлээн авагч хариу өгөх боломжгүй үед буюу утас нь унтарсан, завгүй, хариу өгөөгүй үед залгасан хэрэглэгч өөрийн дуу хоолойгоор дуут шуудан бичиж үлдээх боломжтой үйлчилгээ юм.
-
Дуут шуудан сонсоход төлбөр бодогдохгүй.
1 дуут шуудан үлдээхэд энгийн ярианы тарифаар төлбөр бодогдох ба сүлжээндээ үнэгүй ярьдаг хэрэглэгч дуут шуудан үлдээхэд үнэгүй. - 1 дуут шуудан үлдээх үргэлжлэх хугацаа 60 секунд байна. Хэрэглэгч дуут шуудан үлдээж байх үед 60 секундэд хүрэхэд шууд тасарна.
- Хэрэглэгч дуут шуудан үйлчилгээнд хамгийн ихдээ 50 хуучин дуут шуудан хадгалах боломжтой. Шинэ болон хуучин дуут шуудан 10 хоноод устах бөгөөд 10 дахь өдрийн шөнийн 23:59:59 цагт сангаас устана.
Дараах тохиолдолд дуут шуудан үлдээх боломжтой:
- Холбогдох боломжгүй буюу утас нь унтарсан үед
- Завгүй болон дуудлагыг хүлээн авахаас татгалзан тасалсан үед
- Хариу өгөөгүй үед
Дуут шуудан үйлчилгээг идэвхжүүлэх, цуцлах
Дараах сувгуудаас сонгон дарж заавартай танилцаарай.
Дуут шуудан үйлчилгээг ЭНД дарж Unitel вэбсайтаар дараах зааврын дагуу идэвхжүүлэх, цуцлах боломжтой.
Unitel вэбсайт-д нэвтэрч дуут шуудан үйлчилгээ идэвхжүүлэх заавар:
1. Unitel.mn вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх тэмдэгт дээр дарна.
2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна. Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна.
3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.
4. “Дуут шуудан” хэсэгт дарна.
5. “Идэвхжүүлэх” хэсэгт дарна.
6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар дуут шуудан үйлчилгээ амжилттай идэвхэжнэ.
Дуут шуудан үйлчилгээ авах дугаараасаа 440 тусгай дугаарт мессэж илгээнэ:
- Идэвхжүүлэх бол ON гэж бичээд илгээнэ.
- Цуцлах бол OFF гэж бичээд 440 дугаарт мессэж илгээнэ.
Дуут шуудан үйлчилгээ авах дугаараасаа 440 автомат хариулагч дугаарт залган:
- Идэвхжүүлэх бол 1 дээр дарна.
- Цуцлах бол 9 дээр дарна.
Дуут шуудан үйлчилгээ авах дугаараасаа *440# тусгай дугаарт залган:
- Идэвхжүүлэх бол 2 дээр дарна.
- Цуцлах бол 3 дээр дарна.
Дуут шуудангаа сонсох болон хадгалах
Та 440 дугаарт залгаж дуут шуудангийн сантай танилцах, хуучин шуудангаа устгах, 50 хүртэлх дуут шууданг хадгалах боломжтой.
- Өөрт ирсэн дуут шууданг 440 дугаарт залган сонсох эсвэл мессэжээр очсон 14 оронтой код руу залгаж сонсоно.
Дуут шуудан үйлчилгээ идэвхтэй ч дуут шуудан хүлээн авах боломжгүй тохиолдлууд
Дуут шуудан үйлчилгээ идэвхтэй байгаа ч дараах тохиолдолд дуут шуудан хүлээн авах боломжгүй.
- Хүлээн авагчийн орох ярианы эрх хаагдсан бол
- Хүлээн авагч давхар дуудлага үйлчилгээг идэвхжүүлсэн бол
- Хүлээн авагч дуудлага шилжүүлэх үйлчилгээг идэвхжүүлсэн бол
- Хүлээн авагч ярианы роуминг үйлчилгээг ашиглан гадаад улсад байгаа бол дуут шуудан ирэхгүй.
Санамж:
- Бусад операторын хэрэглэгч дуут шуудан үлдээж болно.