хөтөч

Давхар дуудлага үйлчилгээний заавар

Та дараах үйлчилгээний тухай давхар дуудлага үйлчилгээг идэвхжүүлэх заавартай танилцаарай.

Давхар дуудлага үйлчилгээний тухай

Утсаар ярьж байх үедээ давхар дуудлага хүлээн авах, хоёр дахь дуудлагыг авсан тохиолдолд гар утасны төрлөөс хамааран өмнөх дуудлагаа хүлээлгийн горимд шилжүүлэх эсвэл таслах боломжтой үйлчилгээ юм.

 
 

Давхар дуудлага үйлчилгээ идэвхжүүлэх

Unitel.mn вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Unitel.mn вэбсайт-р ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэгт дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “үргэлжлүүлэх” дарна.  Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “үргэлжлүүлэх” дарна.

 3. Үйлчилгээний тохиргоо хэсэгт дарна.

4. “Давхар дуудлага” хэсэгт дарна.

5. “Идэвхжүүлэх” хэсэгт дарна.

6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар давхар дуудлага үйлчилгээ амжилттай идэвхэжнэ.

 
 

 

Санамж:

  • Та давхар дуудлага ирэх үед 2 дахь дуудлагыг авсан тохиолдолд утасны төрлөөсөө хамааран өмнөх дуудлагаа хүлээлгийн горимд шилжүүлэх эсвэл таслах боломжтой. Давхар дуудлага авахаар 2 хүнтэй зэрэг ярих боломжгүйг анхаараарай.
 

 

Зөвлөгөө:

  • Давхар орж ирсэн дуудлагыг 45 секундийн дотор авахгүй бол дуудлага тасарна.
  • Давхар дуудлага хүлээн авах тохиргоог гар утсандаа тохируулах заавар харах бол ЭНД дараарай.