Дараах дуудлага хадгалах үйлчилгээний тухай мэдээлэл болон дуудлага хадгалах үйлчилгээг идэвхжүүлэх, цуцлах сонголт дээр дарж заавартай танилцаарай.
Дуудлага хадгалах үйлчилгээний үнэ тариф
Таны утас сүлжээнээс гарсан тохиолдолд сүүлийн 160 цагийн хугацаанд танд ирсэн дуудлага бүрийг бүртгэн авч мессэжээр мэдээлдэг үйлчилгээ юм.
Дуудлага хадгалах үйлчилгээг идэвхжүүлэх заавар
Дараах сувгуудаас сонгон дарж дуудлага хадгалах үйлчилгээг идэвхжүүлэх заавартай танилцаарай.
Unitel вэбсайт-д нэвтэрч дуудлага хадгалах үйлчилгээ идэвхжүүлэх зурган заавар:
1. Unitel.mn вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх тэмдэгт дээр дарна.
2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна. Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна.
3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.
4. “Дуудлага хадгалах үйлчилгээ” хэсэгт дарна.
5. “Идэвхжүүлэх” хэсэгт дарна.
6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар дуудлага хадгалах үйлчилгээ амжилттай идэвхэжнэ.
Дуудлага хадгалах үйлчилгээг мессэжээр идэвхжүүлэх заавар:
- Идэвхжүүлэх: On гэсэн мессэжийг 1450 дугаарт илгээнэ.
- 30 хоногийн багц авах: On30 гэсэн мессэжийг 1450 дугаарт илгээнэ. /урьдчилсан төлбөрт/
- Үйлчилгээний хүчинтэй хугацаагаа шалгах: See гэсэн мессэжийг 1450 дугаарт илгээнэ.
Дуудлага хадгалах үйлчилгээг цуцлах заавар
Дараах сувгуудаас өөрт хялбарыг сонгон дарж дуудлага хадгалах үйлчилгээг цуцлах заавартай танилцаарай.
Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
Unitel вэбсайт-д нэвтэрч дуудлага хадгалах үйлчилгээ идэвхжүүлэх зурган заавар:
1. Unitel.mn вэбсайт-р ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэгт дарна.
2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “үргэлжлүүлэх” дарна. Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “үргэлжлүүлэх” дарна.
3. Үйлчилгээний тохиргоо дуудлага хадгалах цэс дээр дарна.
4. Үйлчилгээ цуцлах бататгах асуултад “Тийм” товч дарснаар дуудлага хадгалах үйлчилгээ амжилттай цуцална.
Дуудлага хадгалах үйлчилгээг мессэжээр цуцлах заавар:
Цуцлах: off гэсэн мессэжийг 1450 дугаарт мессэжээр илгээнэ.
Unimusic + Дуудлага хадгалах багц идэвхжүүлэх заавар
Дараа төлбөрт хэрэглэгч Unimusic + Дуудлага хадгалах багц /Үнэ - 2'500₮/ авах заавар:
- Идэвхжүүлэхдээ: N1 гэж бичин -> 1442 дугаарт илгээнэ.
- Цуцлахдаа: N1 OFF гэж бичин -> 1442 дугаарт илгээнэ.
Санамж:
- Утсаа асааж, дуудлага хадгалах үйлчилгээний мэдээллээ авах үед тань руу залгасан хэрэглэгчид мэдээлэл очихгүй.
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дансандаа 70-аас доош нэгжтэй болсон тохиолдолд үйлчилгээ түр зогсох ба дансаа цэнэглэснээр үйлчилгээг үргэлжлүүлэн хэвийн ашиглах боломжтой.
Зөвлөгөө:
- Дуудлага хадгалах үйлчилгээний хүчинтэй хугацаагаа шалгахдаа See гэсэн мессэжийг 1450 дугаарт илгээгээрэй.