хөтөч

Гар утасны лизингээ хаах болон үлдэгдлээ шалгах заавар

Гар утасны лизингээ хаахтай холбоотой мэдээлэлтэй танилцан дараах сувгуудаар гар утасны лизингийн төлбөрийн үлдэгдлээ шалгаарай. 

Лизингээ хаах

Гар утсаа Toki апп-р авсан бол

1. Дэлгүүр > Гар утас мини апп руу орно.
2. Миний хэсэг дэх картан дээр дарна.
3. Лизинг хаах дээр дарна.
4. Төлбөрийн аргаа сонгон төлнө.

Зөвлөгөө:

  • Мөн Юнителийн үндсэн салбарт хандаж лизингээ хаалгах боломжтой.
 

 

 
 

Гар утсаа салбарт хандаж авсан бол

Дугаар эзэмшигч өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ Юнителийн үндсэн салбарт хандаж лизингээ хаалгах боломжтой. 

Үүнд:

  • Лизингийн үндсэн хугацаа дуусаагүй байгаа ч нийт төлөлтөө төлөөд лизингээ хаах.
  • Лизингийн хугацаандаа төлөлтөө төлж дуусаагүй, хугацаа хэтэрсэн лизингийн үлдсэн төлбөрийг төлөөд лизингээ хаах.
 
 
 
 

Лизингийн үлдэгдлээ шалгах

Дараах сувгуудаас сонгон гар утасны лизингийн үлдэгдэл төлбөрөө шалгуулаарай.

Toki апп-р шалгах

Гар утсаа Toki апп-р худалдаж авсан хэрэглэгчид Toki апп-н “Гар утас” мини апп-н “Миний” хэсэг рүү орж лизингийн үлдэгдэл төлбөрөө шалгах боломжтой.

 
 

Ажилтантай холбогдох

Та ЭНД дарж Facebook-н Unitel хуудасны messenger ашиглан ажилтантай холбогдож гар утасны лизингийн үлдэгдэл төлбөрөө шалгуулах боломжтой.

 
 

Салбарт хандах

Лизингийн төлбөрийн үлдэгдлээ өөрт ойр байрлах салбарт бичиг баримттайгаа хандаж шалгуулах боломжтой. Салбарын байршил харах бол ЭНД дараарай.

 
 
 
 

 

Санамж: 

  • Гар утас зээлээр авсан хэрэглэгч тодорхой хугацаанд үйлчилгээг тогтмол ашиглах гэрээ байгуулсан тул дугаар хадгалах үйлчилгээнд хамрагдах боломжгүй.