Collective буюу гэр бүлийн үйлчилгээний тухай мэдээлэл болон групп үүсгэх, группээ устгах дараах заавруудтай танилцаарай.
Та дотнын хүмүүстэйгээ нэгдэн шинээр групп үүсгэн Collective үйлчилгээнд хамрагдаж, групптээ 4 хүртэлх гишүүн нэмээд Юнителийн дугаартай гишүүд нь хоорондоо цаг харгалзахгүй хязгааргүй үнэгүй ярьж, дундын дансандаа Юнителийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс 10 хүртэлх хувийн U-Point оноо цуглуулаад гэр бүлийн гишүүдтэйгээ хамтдаа зарцуулах боломжтой.
Collective буюу гэр бүлийн үйлчилгээний тухай
Collective нь гэр бүл, найз нөхдөд зориулсан урамшуулалт хөтөлбөр бөгөөд дотнын 2-4 хүнтэйгээ нэгдэн Collective групп үүсгэн дараах онцгой эрхүүдийг эдлээрэй:
- Групп дэх Юнителийн дугаартай гишүүд хоорондоо хязгааргүй үнэгүй ярина.
- Бусад операторын дугаартай гэр бүлийн гишүүнээ групптээ нэмэх боломжтой.
- U-point оноогоо гэр бүлийн гишүүдтэйгээ хамтдаа цуглуулан, зарцуулах боломжтой.
- Группийн гишүүд дундын дансандаа өөрийн хэрэглээнийхээ 3-10%-д U-Point оноо цуглуулж, цуглуулсан оноогоо хүссэн үйлчилгээндээ зарцуулах боломжтой.
- Группийн гишүүд Юнителийн үйлчилгээнээс дундын дансандаа 10% хүртэлх U-Point оноог цуглуулна.
- U-Point үйлчилгээний хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэхдээ зөвхөн гэр бүлийн гишүүдэд зориулсан онцгой хөнгөлөлт урамшууллуудыг эдэлнэ.
- U-point оноогоо та Юнителийн үйлчилгээнээс гадна Номин, Caffe bene, MT шатахуун түгээх станц, Гэгээнтэн театр зэрэг бусад олон байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ашиглах боломжтой.
Collective групп үүсгэх заавар
- "NEMEH" гэж бичээд зай аваад группт гишүүнээр нэмэх гэж буй хэрэглэгчийнхээ утасны дугаарыг оруулан 4422 /Юнител/, 134422 /Бусад оператор/ дугаарт мессэж илгээнэ. Нэмэгдэх гишүүн таны хүсэлтийг зөвшөөрснөөр групп үүснэ.
- Групп үүсгэхэд хүсэлт хүлээн авсан хэрэглэгч хоёр хоногийн дотор таны хүсэлтийг зөвшөөрснөөр амжилттай группт орно. /Мессэж эсвэл U-Point апп ашиглан хүсэлтийг зөвшөөрнө/
- Эхний гишүүнийг нэмж групп үүсгэсэн хэрэглэгч группийн админ эрхтэй болно. Админ нь группт гишүүн нэмэх, хасах, группийг устгах эрхтэй. Мөн админ нь группийн өөр нэгэн гишүүн рүү админ эрхээ шилжүүлэх боломжтой.
Collective групп устгах заавар
- Группийн админ дугаараасаа DELETE гэж бичээд -> 4422 /Юнител/, 134422 /Бусад оператор/ тусгай дугаарт мессэж илгээнэ.
Санамж:
- Юнителийн дугаартай хэрэглэгчид 4422 дугаарт, бусад операторын хэрэглэгчид 134422 тусгай дугаарт мессэж илгээнэ.
- Та Collective группээс гарснаар U-Point оноог 6%, 10%-иар цуглуулах боломжгүй болохыг анхаараарай.
- Collective группт орохоос өмнө U-Point оноо цуглуулдаг байсан бол таны U-Point цуглуулах эрх устахгүй хувийн дансандаа 3%-иар U-Point оноо цуглуулах боломжтой байна.
- Collective группт орохоос өмнө U-Point оноо цуглуулах эрхгүй байсан бол группээс гарснаар таны U-Point оноо цуглуулах эрх устана. Та 1415 дугаарт ON гэж илгээн U-Point цуглуулах эрхтэй болно.
Зөвлөгөө:
- Групптэй холбоотой бусад заавартай ЭНД дарж танилцаарай.