хөтөч

Нэгжийн зээл авах заавар

Доорх хүснэгтээс дугаар ашигласан хугацаанаас хамааран хэдэн төгрөгийн нэгжийн зээл авах боломжтой болон нэгжийн зээлээ хэрхэн төлөх талаар мэдээлэл аван дараах сувгуудаар нэгжийн зээл аваарай.

Дугаарынхаа ашигласан хугацаанаас хамааран 500-15'000 хүртэлх нэгжийн зээл авч болох ба дансандаа хэдэн төгрөгийн нэгжийн зээлийн үлдэгдэлтэй байхаас үл хамааран зээлийн лимитдээ хүрээгүй тохиолдолд дахин зээл авах боломжтой.

Нэгжийн зээл авах заавар

Нэгжийн зээл үйлчилгээг дараах сувгуудаар авах боломжтой.

Toki апп

 

Unitel апп

 

Unitel вэбсайт

 
 

Toki апп ашиглан зээлээр нэгж авах боломжтой.

1. Үйлчилгээ > Төлбөр хэсэг > Дата, нэгж дээр дарна.
2. Нэгж мини апп руу орно.
3. Зээлэх дээр дарна.
4. Зээлэх нэгжийн хэмжээгээ сонгоно.
5. Зээлээ эргэн төлөхдөө Зээл төлөх дээр дарж төлнө.

 

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп рүү Нэгж » Зээлэх Зээлэх нэгж сонгох » Зээлэх » Нэгжийн зээл харагдана.

Unitel.mn вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Unitel.mn вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх тэмдэгт дээр дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна.  Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна. 

 3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.

4. “Нэгжийн зээл” хэсэгт дарна.

5. Зээлэх дүнгээ сонгоод “Зээлэх” хэсэгт дарна.

6. Анхааруулах мэдээллээс “Тийм” товч дарснаар зээл амжилттай идэвхэжнэ.

 
 
 

Зээлэх боломжтой нэгжийн хэмжээ болон зээлийн үлдэгдлээ шалгах

1444 дугаарт SEE/HARAH гэж илгээн нэгжийн зээлийн үлдэгдэл болон зээлийн лимитээ харах боломжтой. Хэрэглэгч дансандаа хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байхаас үл хамааран зээлийн лимитдээ хүрээгүй л бол заасан дүнгүүдээр хүссэн үедээ зээл авна.

 
 

Нэгжийн зээлээ төлөх

Таны дараагийн цэнэглэлтээс нэгжийн зээлийн үлдэгдэл +10% шимтгэл бодогдож төлөгдөнө. Мөн Дижитал сувгууд ( Toki апп, Юнител апп, Unitel.mn веб сайт)-аар нэгжийн зээлээ төлөх боломжтой.

 
 

 

Санамж:

  • Нэгжийн зээлийн шимтгэл 10% 
  • Дараа төлбөрт дугаараас нэгжийн бэлэг авч цэнэглэлт хийхэд нэгжийн зээл суутгагдана.
 

 

Зөвлөгөө: 

  • Таны нэгж зээлэх дээд хэмжээ дугаарын ашигласан хугацаанаас хамаарна.