хөтөч

Төлбөр төлөх заавар

Дараах сувгуудаас өөрт хялбарыг сонгон дарж төлбөр төлөх заавартай танилцаарай.

Дараа төлбөрт үйлчилгээний төлбөр хэрэглэгчийн төлбөрийн циклээс хамаарч сар бүрийн 5, 20-ний өдрүүдэд гардаг ба сарын 5-ний өдөр нэхэмжлэх очсон хэрэглэгч тухайн сарын 5-20-ний дотор, сарын 20-ний өдөр нэхэмжлэх очсон хэрэглэгч 20-с дараа сарын 6-ний дотор багтаан төлбөрөө төлнө.

Toki апп

Өөрийн болон бусдын дугаарын төлбөрийг хялбараар төлөх боломжтой. 

1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. Гар утас > Юнител мини апп руу орно.
3. Дэлгэрэнгүй > Төлөх дээр дарна.
4. Төлбөрийн аргаа сонгож төлнө.

 

Unitel апп

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп-д нэвтэрсэн үед

Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Төлөх » НӨАТ баримт авах төрөл сонгох » Төлбөр төлөх » Төлбөр төлөгдөж НӨАТ-н баримт харагдана.

 
 

Unitel апп-д нэвтрээгүй үед

Unitel апп руу хандан Төлбөр » Төлбөр төлөх дугаар » Төлбөр төлөх » НӨАТ баримт авах төрөл сонгох » Төлбөр төлөх » Төлбөр төлөгдөж НӨАТ-н баримт харагдана.

 
 
 

Unitel вэбсайт

Unitel вэбсайтын төлбөр төлөх хэсэгт хандах бол ЭНД дараарай.

1. Unitel вэбсайт руу хандаж “Төлбөр” хэсэг рүү орно.

2. Төлбөр төлөх утасны дугаар болон төлөх дүнгээ оруулна. 

3. Дугаар болон төлбөрийн дүнгээ шалгаад “тийм” дээр дарна. 

4. НӨАТ-н баримтын төрөл болон и-мэйл хаягаа оруулаад төлбөр төлөх хэлбэрээ сонгоно. 

5. Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байвал сонгоод “төлөх” дээр дарна. 

 

Банкны апп

Дараах банкны сонголтууд дээр дарж заавартай танилцаарай.

Хаан банк

 

Голомт банк

 

Төрийн банк

 

Most money

 

Хас банк

 

Худалдаа хөгжлийн банк

 
 

1. Хаан банкны интернэт банкны эрхээр нэвтэрч орно.

2. “Бусад” цэс рүү орно.

3. “Төлбөр” цэс рүү орно.

4. "Бусад төлбөр" цэсийн “Гар утас, сүлжээний төхөөрөмж” хэсэг рүү орно.

5. Юнител цэс рүү орно.

6. “Юнител – дараа төлбөрт” цэс рүү орно.

7. Төлбөрийн дүн, утасны дугаараа бичээд “гүйлгээ хийх” товч дарна.

8. Гүйлгээ хийх хэсгийг дарж, банкны нууц үгээ оруулаад төлбөрөө төлнө.

1. Интернэт банкны эрхээрээ нэвтэрч орно.

2. “Төлбөр” цэс дээр дарна.

3. “Хэрэглээний төлбөр” цэсийг сонгоно.

4. “Бүртгэх” дээр дарна.

5. “Харилцаа холбоо” цэсийг сонгоно.

6. “Юнител-Дараа төлбөрт” сонголт дээр дарна.

7. Дараа төлбөрт дугаараа бичнэ.

8. Сар бүрийн төлбөр төлөлт хийх өдрөө тохируулна.

9. Мэдээллүүдээ оруулаад “бүртгүүлэх” дээр дараад дараах хэсэг харагдана.

10. Үүсгэсэн бүртгэлээ сонгоно.

11. Төлбөрийн дүнгээ бичих эсвэл төлбөрийн үлдэгдэл харах дээр дараад “үргэлжлүүлэх” дээр дарна.

12. Мэдээллээ шалгаад “төлбөр төлөх” товч дээр дарна. Мэдээлэл бүрэн зөв бол баталгаажуулах товч дээр дарснаар төлбөр төлөлт хийгдэнэ.

1. Төрийн банкны интернэт банкны эрхээр нэвтэрч орно.

2. “Төлбөр” хэсэг рүү ороорой.

3. Юнител цэсийн "Юнител дараа төлбөрт" хэсгийг сонгон “Утасны дугаар” хэсэгт төлбөр төлөх утасны дугаар бичээд “үргэлжлүүлэх” товч дараарай. 

1. Интернэт банкны эрхээр нэвтэрч орно.

2. "Төлбөр" цэс дээр дарна.

3. "Харилцаа холбоо" цэс рүү орно.

4. “Юнител” хэсгийг сонгоно.

5. Төлбөр төлөх утасны дугаар мөнгөн дүнгээ бичээд “Үргэлжлүүлэх” хэсэгт дарна.

6. Баталгаажуулах мэдээллээ хянаад “Төлөх” дээр дарна.

1. Хас банкны интернэт банкны эрхээр нэвтэрнэ.

2. “Төлбөр” цэсийг сонгоно.

3. “Утасны төлбөр” хэсгээс “Юнител дараа төлбөрт хэрэглэгч” цэсийг сонгоно. 

4. Төлбөрийн дүн болон дугаараа оруулаад гүйлгээ хийнэ.

5. Гүйлгээг баталгаажуулна.

1. Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны эрхээр нэвтэрч ороод “Үйлчилгээ” хэсэгт дарна.

2. “Билл төлбөр” цэс дээр дарна.

3. Билл төлбөр нэмэх хэсэгт дарна.

4. “Харилцаа холбоо” цэс дээр дарна.

5. "Юнител"-г сонгон, төлбөр төлөх дугаараа оруулаад “хадгалах” хэсэгт дарна.

6. Төлбөр төлөх дугаараа сонгоно.

7. Мэдээллээ хянаад “төлөх” хэсэгт дарна.

8. Төлбөр амжилттай төлөгдөнө.

 
 

Санамж:

  • Банкны апп болон мобайл банк ашиглан төлбөр төлөхдөө гүйлгээний утга хэсэгт дугаараа зөв бичээрэй. Дугаараа буруу бичсэн бол ЭНД дарж ажилтантай холбогдоорой.
 
 

Мобайл банк

Дараах мобайл банкны сонголтууд дээр дарж заавартай танилцаарай.

Хаан банкны мобайл банк

 

Голомт банкны мобайл банк

 
 

1. Утасныхаа дуудлага хийх хэсэгт *1917# гэж бичээд залгаарай.

2. 6 буюу Unitel цэс рүү орно.

3. 3 буюу Tulbur tuluh цэс рүү ороорой.

4. Төлбөр төлөх утасныхаа дугаарыг оруулна.

5. Төлбөрийн дүнгээ оруулаарай.        

                                                  

6. Төлбөр төлөх дансаа сонгоно.

7. Мэдээллээ баталгаажуулаад 1-г сонгоорой дараарай.

1. Утасныхаа дуудлага хийх хэсэгт *1646# гэж бичээд залгаарай.

2. 1 буюу Unitel uilchilgee цэс рүү орно.

3. 2 буюу Yarianii tulbur tuluh цэс рүү ороорой.

4. Төлбөр төлөх утасныхаа дугаарыг оруулна.

5. Төлбөрийн дүнгээ оруулаарай.

6. Төлбөр төлөх дансаа сонгоно.

7. Мэдээллээ баталгаажуулаад гүйлгээ хийх цэс дээр дараарай. 

 
 

Санамж:

  • Банкны апп болон мобайл банк ашиглан төлбөр төлөхдөө гүйлгээний утга хэсэгт дугаараа зөв бичээрэй. Дугаараа буруу бичсэн бол ЭНД дарж ажилтантай холбогдоорой.
 
 

U-Point оноо ашиглан төлөх

Дараах төрлүүдээс сонгон дарж U-point оноогоор төлбөр төлөх заавартай танилцаарай.

Unitel апп

 

Мессэж

 
 

Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Төлбөр төлөх » U-Point оноо ашиглах сонголтыг сонгох » НӨАТ баримт авах төрөл сонгох » Төлбөр төлөх » Төлбөр төлөгдөж НӨАТ-н баримт харагдана.

 

Төлбөр төлөх дугаараасаа мессэж илгээх бөгөөд тухайн дугаарт хуримтлагдсан U-point онооноос хасагдана.

  • Төлбөр төлөх: 1415 тусгай дугаарт Unitel Tuluh гэж бичээд мессэж илгээнэ.
  • Төлбөр төлөх мэдээлэл авах: 1415 тусгай дугаарт Unitel Bolomj гэж бичээд мессэж илгээнэ.
  • U-point онооны үлдэгдэл шалгах: 1415 тусгай дугаарт Onoo гэж бичээд мессэж илгээнэ. 
 
 

Цэнэглэгч карт

Цэнэглэгч карт авсан бол:

  • Дуудлага хийх хэсэгтээ *1477*картын нууц дугаар# гэж бичээд залгаж төлбөрөө төлнө. (Жишээ нь: *1477*123456789101#)
 

Киоск

Киоск машины байршил харах бол ЭНД дарж “Салбарын төрөл” хэсгээс “Киоск” төрлийг сонгож харах боломжтой.

Киоск машин ашиглан төлөхөд:

  • 1’000₮-с дээш дүнгээр төлбөр төлөх боломжтой.
  • Оруулсан дугаарын багцын мэдээлэл дугаарын ард харагдана.

1. Юнителийг сонгож төлбөр төлөх цэс рүү орно.

2. Юнителийн утасны дугаараа оруулан дугаараа хайна.

3. Төлбөрийн дүнгээ оруулна. /Та төлөх төлбөрийн дүнгээ өөрчлөх боломжтой/

4. Картаа уншуулаад PIN кодоо оруулна.

 

Мобайл дилер 

Гар утаснаасаа нэгж зардаг мобайл дилерт хандан утасны дугаар болон төлбөрийн дүнгээ хэлж төлбөрөө төлөх боломжтой. 

Мобайл дилерээр төлбөр төлөхдөө:

  • *1488# тусгай дугаарт залгаж төлбөрийн кодоо авна.
  • Кодоо 30 минутын дотор ашиглах ба 30 минут өнгөрсөн бол дахин код авна.

1. 1488 дугаарт залгана.

2. 2 дээр дарж төлбөр төлөх код авах хэсэг рүү орно.

3. Төлбөр төлөх нууц дугаараа харна.

4. Төлбөр төлөх нууц дугаар мессэжээр ирнэ.

 

Агент

Өөрт ойр байрлах Юнителийн гэрээт дилерийн EPOS машинаар үйлчлүүлснээр түргэн шуурхай төлбөрөө төлж, НӨАТ-ын баримтаа авах боломжтой.

 

Үйлчилгээний салбар

Та өөрт ойр байрлах Юнителийн үйлчилгээний салбарт хандаж төлбөрөө төлөх боломжтой. 

Салбарын байршил харах бол ЭНД дарж хараарай.

 

Бусдын төлбөрийг төлөх

Бусад хэрэглэгчийн төлбөрийг төлөх гэж байгаа бол дараах заавартай танилцаарай.

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп-д нэвтрээгүй үед

Unitel апп-н Төлбөр » Төлбөр төлөх утасны дугаар » Төлбөр төлөх » НӨАТ баримт авах төрөл сонгох » Төлбөр төлөгдөж НӨАТ-н баримт харагдана.

 
 

Unitel апп-д нэвтэрсэн үед

Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Бусдын төлбөр төлөх » Төлбөр төлөх утасны дугаар » НӨАТ баримт авах төрөл сонгох » Төлбөр төлөх » Төлбөр төлөгдөж НӨАТ-н баримт харагдана.

 
 

Бусдын төлбөрийг төлбөрийн жагсаалтад бүртгэх

Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Бусдын төлбөр төлөх » Төлбөр төлөх утасны дугаар » Төлбөрийн жагсаалтанд бүртгэх » Бүртгэх » Бүртгэсэн төлбөрийн жагсаалт харагдана.

 
 
 

Байгууллагын төлбөр төлөх

Байгууллагын хэд хэдэн дугаарын төлбөрөө дараах данснуудаас сонгон нэгдсэн байдлаар зэрэг төлөх боломжтой. 

Төлбөр төлөх дансны нэр: Юнител ХХК

Төлбөр төлөх дансны дугаар:

  • Голомт банк: 2010004330 (₮)
  • Хаан банк: 5038019116 (₮)
  • ХХБанк: 470000902 (₮)
  • Гүйлгээний утга хэсэгт Байгууллагын нэр, регистрийн дугаараа бичиж төлнө.

 

Санамж:

  • Байгууллагын төлбөр төлж буй хэрэглэгчид гүйлгээний утга дээр байгууллагын нэр, регистрийн дугаараа бичих ба ажлын 8 цагийн дотор төлбөр төлөлт хийгдэнэ. Гүйлгээний утга дээр гар утасны дугаар бичсэн тохиолдолд зөвхөн тухайн дугаарын төлбөр төлөгдөхийг анхаараарай.
 
 

 

Зөвлөгөө:

  • Төлбөрөө шалгах заавар харах бол ЭНД дараарай.
  • Ажилтантай холбогдох бол ЭНД дараарай.