хөтөч

Дата хүсэлт илгээх заавар

Дараах зааврын дагуу дата болон нэгжийн хүсэлт илгээгээрэй.

Дата хүсэлт илгээхэд:

  • Дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дата багцын хүсэлт хүлээн авах боломжтой.
  • Дата хүсэлт илгээхэд шимтгэлгүй.

Хүсэлт үйлчилгээний тухай

Та шаардлагатай үедээ хэн нэгэнд нэгж болон дата багц авхуулах хүсэлтэй байгаагаа мессэжээр илгээн нэгж болон дата багц авхуулах боломжтой үйлчилгээ юм.

Та шаардлага гарсан үедээ нэгж болон дата багц авахуулах хүсэлт мессэжээр илгээн бусад хэрэглэгчээр өөрийн нэгжийн дансаа цэнэглүүлж, дата багц худалдан авахуулах боломжтой үйлчилгээ юм.

 

Toki апп ашиглан дата хүсэлт илгээх заавар

1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. Дата, нэгж > Дата мини апп руу орно.
3. Утасны дугаарын доор байрлах сум > Хүсэх дээр дарна.
4. Хүсэлт илгээх дугаараа оруулна.
5. Хүсэлт илгээх дата багцын хэмжээг сонгоод илгээнэ.

 
 

Мессэж ашиглан дата хүсэлт илгээх заавар

Дэлгэрэнгүй заавар авах бол:  Databagts гэж бичээд  1444 дугаарт илгээнэ.

Дата хүсэлт илгээх бол: Huselt гэж бичээд зай аваад дугаараа оруулаад зай аваад дата багцын илгээх кодыг бичээд 1444 дугаарт илгээнэ. Жишээ нь: Huselt 8911xxxx XGB

  • Дата багцын хүсэлт:

 
 

 

Санамж:

  • Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол урьдчилсан, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч рүү дата хүсэлт илгээх боломжтой. 
  • Урьдчилсан, хосолсон болон дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид бусдаас дата хүсэх боломжтой.
  • Хүсэлт үйлчилгээг өдөрт 3 удаа ашиглах боломжтой буюу хүсэлт илгээгч нь хамгийн ихдээ 3 удаа хүсэлт илгээнэ.
  • Хүсэлтийн хүчинтэй хугацаа дуусах үед буюу хүсэлт илгээснээс хойш 2 цагийн хугацаанд хүлээн авагч нь хариу илгээгээгүй үед хүсэлт цуцлагдана.
 

 

Зөвлөгөө:

  • Toki апп татах бол AndroidiOS дарж татах боломжтой.