Дараа төлбөрт үйлчилгээний багцын сарын суурь хураамж болон тухайн сард ашигласан нэмэлт үйлчилгээнүүдийн төлбөр нийлээд төлбөрийн нийт дүн гарах ба төлбөрийн задаргаа мэдээллээ харах дараах заавруудтай танилцаарай.
Toki апп
1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. Төлбөрийн баруун талын гурван цэг дээр дарна.
3. Дэлгэрэнгүй хэсэгт төлбөрийн задаргаа мэдээлэл харагдана.
Unitel апп
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Дэлгэрэнгүй » Төлбөрийн дэлгэрэнгүй харах
Unitel вэбсайт
Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
1. Unitel.mn вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх тэмдэгт дээр дарна.
2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна. Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна.