хөтөч

Дата зээлэх заавар

Доорх дата багцын мэдээлэл болон дата зээл авах заавартай танилцаарай.

Зөвхөн урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт багцын хэрэглэгчид дата зээлэх үйлчилгээг ашиглах боломжтой.

Дата зээлийн эргэн төлөлтийг зээлсэн дата багцын үнийн дүн дээр 10%-н шимтгэлийг тооцож хэрэглэгчийн дараагийн нэгжийн цэнэглэлт, нэгжийн бэлэг, автомат цэнэглэлтийн үйлчилгээ болон нэгжийн хүсэлт үйлчилгээгээр авсан нэгжийн дүнгээс суутгана.

Toki апп ашиглан дата зээлэх заавар

Toki апп татах бол Andriod,iOS дээр дараарай.

Урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгчид зээлэх боломжтой. Дараа төлбөрт дугаарын хэрэглэгчид бусдаас дата хүсэх буюу дата хүсэлт илгээх боломжтой байна.

1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. Дата, нэгж > Дата мини апп руу орно.
3. Утасны дугаарын доор байрлах сум > Зээлэх дээр дарна.
4. Зээлэх дата багцын хэмжээг сонгоно.
5. Зээлээ эргэн төлөхдөө Зээл төлөх дээр дарж төлнө.

 
 

Unitel апп ашиглан дата зээлэх заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Дата » Зээлэх » Зээлэх дата сонгох » Зээлэх » Дата зээл харагдана.

 
 

Unitel вэбсайт ашиглан дата зээлэх заавар

Unitel вэбсайт-д нэвтэрч дата зээлэх зурган заавар:

1. Unitel.mn вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэг дээр дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна.  Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна. 

 3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.

4. “Дата зээл” хэсэгт дарна.

5. Дата багцаа сонгон “Зээлэх” хэсэгт дарна.

6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар дата зээл амжилттай идэвхэжнэ.

 
 

 

Санамж:

  • Дата зээл үйлчилгээний шимтгэл 10% ба таны дараагийн цэнэглэлтээс дата зээлийн үлдэгдэл +10% шимтгэл бодогдож төлөгдөнө.
 

 

Зөвлөгөө: 

  • Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол DATA гэж бичин 1444 дугаарт илгээгээрэй.
  • Дата багц худалдан авах бол ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. 
  • Энэхүү үйлчилгээг ашиглахын тулд таны дугаарт дата зээл авах эрх үүссэн байх шаардлагатай.