Дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дараах 2 төрлийн төлбөрийн циклд хамаарах бөгөөд хэрэглэгчид төлбөр төлөх өдрөө өөрийн хэрэглээнд тохируулан сонгох боломжтой боллоо.
Дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл дараах үйлчилгээнээс бүрдэнэ. Үүнд:
- Багцын сарын суурь хураамж
- Төлбөртэй нэмэлт үйлчилгээ
- НӨАТ зэргээс бүрдэнэ.
Төлбөрийн циклийн мэдээлэл
Төлбөрийн цикл №1: Сарын 1-нээс 31-н хүртэлх өдрийн хэрэглээний төлбөр дараа сарын 1-нээс 5-ны өдрүүдэд бодогдож, төлбөр төлөх дүн 5-ны өдөр мессэжээр илгээгдэх ба хэрэглэгч нэхэмжилсэн дүнг тухайн сарын 20-ны дотор төлөх боломжтой. Багцын дагалдах эрх сар бүрийн 1-нд шинэчлэгдэнэ.
Жишээ нь: Хэрэглэгчийн 2023.12.01-2023.12.31 хүртэлх хугацааны төлбөр болох 50'000₮ 2024.01.05-нд нэхэмжлэгдэж, хэрэглэгч 2024.01.20-ны дотор нэхэмжлэлийг төлнө. Багцын дагалдах эрх сар бүрийн 1-нд шинэчлэгдэнэ.
Төлбөрийн цикл №2: Сарын 15-наас дараа сарын 14-н хүртэлх өдрийн хэрэглээний төлбөр сарын 15-наас 20-ны өдрүүдэд бодогдож, төлбөр төлөх дүн 20-ны өдөр мессэжээр илгээгдэх ба хэрэглэгч нэхэмжилсэн дүнг дараа сарын 6-ны дотор төлөх боломжтой. Багцын дагалдах эрх сар бүрийн 15-нд шинэчлэгдэнэ.
Жишээ нь: Хэрэглэгчийн 2023.12.15-2024.01.14 хүртэлх хугацааны төлбөр болох 50'000₮ 2024.01.20-нд нэхэмжлэгдэж, хэрэглэгч 2024.02.06-ны дотор нэхэмжлэлийг төлнө. Багцын дагалдах эрх сар бүрийн 15-нд шинэчлэгдэнэ.
Төлбөрийн циклээ өөрчлөх, Төлбөрийн цикл өөрчилсний дараах дагалдах эрх, төлбөр бодогдох зарчим
Хэрэглэгч та өөрийн хэрэглээнд тааруулж, төлбөр төлөх өдрөө өөрчлөх боломжтой.
Төлбөрийн цикл №1 рүү орох бол сар бүрийн 8-с хойш 1471 дугаарт 1 гэж мессэжээр илгээнэ. Ингэснээр таны төлбөр төлөх сүүлийн хугацаа сар бүрийн 20-н болж, дагалдах эрх сар бүрийн 1-нд ордог болно. Таны төлбөр ашигласан хугацаагаар бодогдож сар бүрийн 5-нд нэхэмжлэл илгээгдэнэ.
Жишээ №1: Та 2024.02.10-нд төлбөрийн цикл №2 руу шилжсэн бол
Төлбөр: Таны 2024.01.01-2024.02.14 хүртэлх хугацааны төлбөрийн нэхэмжлэл 2024.02.20-нд илгээгдэнэ. (2024.01.01-2024.01.31 хүртэлх хугацааны төлбөр төлөгдсөн бол зөвхөн 2024.02.01-2024.02.14 хүртэлх хугацааны төлбөрийн нэхэмжлэл илгээгдэнэ.)
Дагалдах эрх: 3 сарын 15-нд 4 сарын 14-н хүртэлх хугацаанд ашиглах багцын эрх шинэчлэгдэн орно.
Төлбөрийн цикл №2 руу орох бол сар бүрийн 8-с хойш 1471 дугаарт 2 гэж мессэжээр илгээнэ.
Ингэснээр таны төлбөр төлөх сүүлийн хугацаа сар бүрийн 6-н болж, дагалдах эрх сар бүрийн 15-нд ордог болно. Таны төлбөр ашигласан хугацаагаар бодогдож сар бүрийн 20-нд нэхэмжлэл илгээгдэнэ.
Жишээ №2: Та 2024.02.23-нд төлбөрийн цикл №2 руу шилжсэн бол
Төлбөр: Таны 2024.02.01-2024.03.14 хүртэлх хугацааны төлбөрийн нэхэмжлэл 2024.03.20-нд илгээгдэнэ.
Дагалдах эрх: 3 сарын 15-нд 4 сарын 14-н хүртэлх хугацаанд ашиглах багцын эрх шинэчлэгдэн орно.
Санамж:
- Сар бүрийн 1-нээс 7-ны хооронд төлбөрийн цикл хооронд шилжих боломжгүй.
- Та одоогийн төлбөрийн циклд багадаа 3-н сар болсоны дараа төлбөрийн цикл хооронд шилжих боломжтой.
- Төлбөрийн цикл шилжих үеийн төлбөр нь ашигласан хугацаагаар бодогдож сарын 5-нд эсвэл 20-нд нэхэмжлэл илгээгдэнэ.
Төлбөр дээр нэмэгдэж гарах боломжтой нэмэлт үйлчилгээнүүд
- Төлбөртэй нэмэлт үйлчилгээ идэвхжүүлэх
- Багцад дагалдах эрх дууссан тохиолдолд яриа, мессэжийн төлбөр тухайн багцын тарифаар бодогдоно
- Бусдад нэгж бэлэглэх
- Бусдад дата бэлэглэх
- Автомат цэнэглэлт үйлчилгээнд бүртгүүлэх
- Төлбөртэй тусгай дугаар луу дуудлага хийж, мессэж бичих
- I-message идэвхжүүлэх /Олон улс руу мессэж илгээх/
- Олон улс руу дуудлага хийж, мессэж илгээх
- Нэмэлт дата багц авах гэх мэт
Зөвлөгөө:
- Төлбөрийн задаргаа харах мэдээлэл авах бол ЭНД дараарай.