Та ярианы дэлгэрэнгүй хуулга авахад шаардлагатай бичиг баримт болон бусад мэдээлэлтэй танилцаарай.
Та хэрэглээ хийсэн сүүлийн 3 сарын хуулгыг үйлчилгээний үндсэн салбараас ажлын өдөр, 09:00-17:00 цагийн хооронд бичиг баримттай хандан авах боломжтой. Үнэ: 1000₮
- Зөвхөн гадагшаа хийсэн дуудлага, мессэжийн дугаарын мэдээлэл харагдана.
Салбараас хуулга авахдаа дугаар эзэмшигч дараах бичиг баримттай очно:
- Иргэний үнэмлэх
- Гадаад паспорт
- Жолооны үнэмлэх
- Итгэмжлэл (заавал дэлгэрэнгүй детайл билл мэдээллийг авах зөвшөөрөл бичигдсэн байх)
- Зурагтай лавлагаа / хурууны хээгээр авсан – энэ нь 45 хоногийн хугацаанд хүчинтэй /
Санамж:
- Сар бүрийн 1-5-ний хооронд өмнөх сарын хэрэглээний төлбөр бодогддог тул 6-ний өдрөөс хойш үйлчилгээний үндсэн салбарт хандан ярианы дэлгэрэнгүй хуулга авч болно.
- Бүх нийтийн амралтын өдөр салбараас хуулга авах боломжгүй.
Зөвлөгөө:
- Салбарын байршил харах бол ЭНД дараарай.
- Орон нутгийн хэрэглэгч өөрт ойр байрлах үндсэн болон гэрээт салбарт бичиг баримттайгаа хандан дэлгэрэнгүй хуулга авна. Хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3-5 хоногт дэлгэрэнгүй хуулга гарна.