Дараах зааврын дагуу дата болон нэгжийн хүсэлт илгээгээрэй.
Хүсэлт үйлчилгээний тухай
Та шаардлагатай үедээ хэн нэгэнд нэгж болон дата багц авхуулах хүсэлтэй байгаагаа мессэжээр илгээн нэгж болон дата багц авхуулах боломжтой үйлчилгээ юм.
Та шаардлага гарсан үедээ нэгж болон дата багц авахуулах хүсэлт мессэжээр илгээн бусад хэрэглэгчээр өөрийн нэгжийн дансаа цэнэглүүлж, дата багц худалдан авахуулах боломжтой үйлчилгээ юм.
Нэгжийн хүсэлт илгээх заавар
Нэгжийн хүсэлт илгээхэд:
- Урьдчилсан, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч нэгжийн хүсэлт илгээх боломжтой.
- Дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид нэгжийн хүсэлт хүлээн авах боломжтой.
- Нэгжийн хүсэлт үйлчилгээний шимтгэл 10%
Дараах сувгуудаас сонгон дарж нэгжийн хүсэлт илгээх заавартай танилцаарай.
Дэлгэрэнгүй заавар авах бол: Negj гэж бичээд 1444 дугаарт илгээнэ.
Нэгжийн хүсэлт илгээх бол: Huselt гэж бичээд зай аваад дугаараа оруулаад зай аваад нэгжийн дүнгээ бичээд 1444 дугаарт илгээнэ. Жишээ нь: Huselt 8911xxxx 3000
- Дараа төлбөрт хэрэглэгч рүү: 3’000, 5’000, 6’900, 9'900, 10’000, 15’000, 20’000, 25’000 - мөнгөн дүнгээс сонгон нэгжийн хүсэлт илгээнэ.
- Урьдчилсан болон хосолсон төлбөрт хэрэглэгч рүү: 100-2000 хүртэлх мөнгөн дүнгээс сонгон нэгжийн хүсэлт илгээнэ.
1. Үйлчилгээ > Төлбөр хэсэг > Дата, нэгж дээр дарна.
2. Нэгж мини апп руу орно.
3. Хүсэх дээр дарна.
4. Хүсэлт илгээх дугаараа оруулна.
5. Хүсэлт илгээх нэгжийн хэмжээг сонгоод илгээнэ.
Санамж:
- Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол урьдчилсан, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч рүү нэгжийн хүсэлт илгээх боломжгүй, зөвхөн 6'900₮ болон 9'900₮-н дата хүсэлт илгээх боломжтой. Тус цэнэглэлтийн дүнгээр зөвхөн дата эрх орохыг анхаараарай.
- Хүсэлт үйлчилгээг өдөрт 3 удаа ашиглах боломжтой буюу хүсэлт илгээгч нь хамгийн ихдээ 3 удаа хүсэлт илгээнэ.
- Хүсэлтийн хүчинтэй хугацаа дуусах үед буюу хүсэлт илгээснээс хойш 2 цагийн хугацаанд хүлээн авагч нь хариу илгээгээгүй үед хүсэлт цуцлагдана.
Зөвлөгөө:
- Хэрэв та дараа төлбөрт хэрэглэгчид нэгжийн хүсэлт илгээсэн бол тухайн илгээсэн нэгжийн дүнгээс хамаараад картын дагалдах эрх шууд орох буюу цэнэглэгч картаар цэнэглэсэнтэй адил эрхүүд орно. Харин урьдчилсан болон хосолсон төлбөрт хэрэглэгчид нэгжийн хүсэлт илгээсэн бол зөвхөн нэгж л орох боломжтой.
- Toki апп татах бол Android, iOS дарж татах боломжтой.