хөтөч

НӨАТ-н баримтаа авах заавар

Та доорх сувгуудаас өөрт хялбарыг сонгон НӨАТ-н баримтаа аваарай.

Unitel апп

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Миний бүртгэл » Е-баримт » НӨАТ-ын баримт харагдана.

 
 

Unitel вэбсайт

Unitel вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

 
 

Автомат бүртгэл

Юнителийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр төлсөн, цэнэглэлт хийсэн баримтаа Е-баримт руу автоматаар бүртгэх боломжтой. НӨАТ-ын баримтаа автомат бүртгэлд бүртгүүлэх болон автомат бүртгэлээ цуцлах дараах заавруудаас сонгон танилцаарай.

Unitel апп-р бүртгүүлэх

 

Unitel вэбсайтаар бүртгүүлэх

 

Мессэжээр бүртгүүлэх

 

Автомат бүртгэл цуцлах

 

Автомат бүртгэл засах

 
 

НӨАТ-ын автомат бүртгэлд бүртгүүлэх гэж буй Юнителийн дугаараасаа Ebarimt-н хэрэглэгчийн кодоо бичиж 1429 тусгай дугаарт мессэж илгээнэ.

Unitel.mn вэбсайт-д хандан утасны дугаар болон Ebarimt-н хэрэглэгчийн кодоо холбож, НӨАТ-ын автомат бүртгэлд бүртгүүлэх боломжтой.

  1. Unitel.mn вэбсайт руу хандан баруун дээд буланд байрлах “НӨАТ” товч дээр дарна.
  2. Гарч ирэх “Нэвтрэх” хэсэгт утасны дугаараа бичиж нэг удаагийн код ашиглаж эсвэл өөрийн бүртгэлийн нууц үгээ оруулан "Үргэлжлүүлэх" дээр дарж нэвтэрнэ. 
  3. “НӨАТ түүх” товчийг дарж, “НӨАТ тохируулах” хэсгийн "eBarimt ID /Автомат бүртгэл/" цонхонд Ebarimt-н хэрэглэгчийн кодоо бичиж “Бүртгэх” дээр дарж бүртгүүлнэ.

Хувь хэрэглэгч

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Миний бүртгэл » Е-баримт » Автомат бүртгэл » Хэрэглэгчийн код оруулах » Хадгалах » Автомат бүртгэлд бүртгэгдэнэ.

 
 

Байгууллага

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Миний бүртгэл » Е-баримт » Автомат бүртгэл » Байгууллагын регистр оруулах » Хадгалах » Автомат бүртгэлд бүртгэгдэнэ.

 
 

Unitel апп руу Нэвтрэх » Миний бүртгэл » Е-баримт » Устгах » Устгах » Автомат бүртгэл устгагдана.

 

Хувь хэрэглэгч

Unitel апп руу Нэвтрэх » Миний бүртгэл » Е-баримт » Засах » Хувь хүн » Хэрэглэгчийн код оруулах » Хадгалах » Автомат бүртгэл засагдана.

 
 

Байгууллага

Unitel апп руу Нэвтрэх » Миний бүртгэл » Е-баримт » Засах » Байгууллага » Байгууллагын регистр оруулах » Хадгалах » Автомат бүртгэл засагдана.

 
 
 
 
 

Үйлчилгээний салбар

Салбарт хандаж төлбөрөө төлж байгаа тохиолдолд салбараас цаасан баримт авах боломжтой.

Салбарын байршил харах бол ЭНД дараарай.

 
 

Байгууллага

Байгууллагын хэрэглэгчид Юнителийн салбарт хандан үйлчилгээ авах эсвэл Unitel апп, Unitel вэбсайт, Toki апп ашиглан нэгж авах болон төлбөр төлөхдөө НӨАТ-ын баримтаа байгууллага дээр авах боломжтой.