Та дараах сонголтууд дээр дарж тоон гарын үсэгтэй холбоотой мэдээлэл болон PKI сим авах, тоон гарын үсэг ашиглан авах боломжтой үйлчилгээ, байгууллагын талаарх мэдээлэлтэй танилцаарай.
Мобайл тоон гарын үсгээ ашиглан цахим орчинд өөрийгөө таниулах, үйлдлээ баталгаажуулах, мэдээллээ нууцлах боломжтой. Энэ нь PKI SIM буюу өндөр нууцлал бүхий тусгай зориулалтын сим карт дээр суурилсан үйлчилгээ юм.
Тоон гарын үсэг ашиглахын тулд токен гэх нэмэлт төхөөрөмж авах шаардлагагүйгээр мобайл үйлчилгээний PKI сим картаа байнга ашиглаж болох давуу талтай.
Тоон гарын үсэг болон тоон гарын үсгийн гэрчилгээний тухай
Тоон гарын үсэг гэдэг нь цахим баримтад зурагдсан гарын үсэг юм. Энэ нь МУ-ын "Цахим гарын үсгийн тухай хууль"-ийн дагуу энгийн гарын үсэгтэй адил хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл таны хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын нэг арга, хэлбэр юм.
Тоон гарын үсгийн гэрчилгээ гэдэг нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг агуулсан цахим баримт бичиг юм. Мөн энэ нь таны тоон гарын үсэг эзэмших эрх, тоон гарын үсгийн нийтийн түлхүүр, холбогдох бусад мэдээллийг агуулсан байна. Энэхүү баримт бичиг нь баталгаажсан биет болон цаасан гэрчилгээтэй адил үйлчилнэ.
Нийтийн түлхүүр гэдэг нь тоон гарын үсгийг шифрлэн нууцлах хэлбэр бөгөөд нийтэд ил байдаг мэдээлэл юм.
Хувийн түлхүүр гэдэг нь шифрлэгдэн нууцлагдсан тоон гарын үсгийг задалж тайлдаг түлхүүр бөгөөд зөвхөн эзэмшигч өөрөө мэдэх боломжтой эзэмшигчийн төхөөрөмж, сим карт дээр суурилдаг.
PKI SIM-ний тухай болон худалдаж авах
PKI SIM нь өндөр нууцлал бүхий тусгай зориулалтын сим карт бөгөөд үүн дээр таны тоон гарын үсгийн гэрчилгээ болон утасны дугаар байрладаг.
Утасны дугаараа солихгүйгээр одоо ашиглаж буй энгийн сим картаа PKI SIM картаар сольж тоон гарын үсгийн үйлчилгээ авах боломжтой.
Мобайл тоон гарын үсгийн үйлчилгээ ашиглахаар PKI SIM авч буй тохиолдолд гэрчилгээг нь заавал шинээр худалдаж авах шаардлагатай. Үүний тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Тоон гарын үсгийн гэрчилгээ нь хоёр төрөлтэй байна.
- Иргэний гэрчилгээ - Хэрэглэгчийг иргэний хувиар баталгаажуулахад ашиглана.
- Байгууллагын гэрчилгээ - Хэрэглэгчийг иргэний болон аж ахуй нэгжийн албан тушаалтны хувиар баталгаажуулахад ашиглана.
Тоон гарын үсгийг ашиглах боломжтой байгууллага
Одоогийн байдлаар Голомт банкны "Дижитал зээл" болон "Хадгаламж барьцаалсан зээл" үйлчилгээг мобайл тоон гарын үсгээрээ баталгаажуулан авах боломжтой.
Тун удахгүй Юнителийн багц хооронд шилжихэд хэрэглэгч тоон гарын үсгээ ашиглах боломжтой болохоос гадна цаашид тоон гарын үсгийг зөвшөөрөх үйлчилгээнүүд шинээр нэмэгдэх болно. Мөн дижитал гэрээ байгуулах, баримт бичиг дээр алсаас өөрийгөө баталгаажуулах зэргээр илүү олон байгууллагын үйлчилгээг Юнителийн тоон гарын үсгээрээ дамжуулан авах боломжтой болно.
Санамж:
- Мобайл тоон гарын үсгийн үйлчилгээг 18-аас дээш насны иргэд ашиглах боломжтой.
Зөвлөгөө:
- Өөрт ойр байрлах Юнителийн үндсэн салбарт хандан аваарай. Салбарын байршлыг ЭНД дарж хараарай.