хөтөч

Дугаар эзэмшигчийн нэр шилжүүлэх заавар

Дугаар эзэмшигчийн нэр шилжүүлэх дараах мэдээлэлтэй танилцаарай.

Өөрийн нэр дээр дугаараа шилжүүлж авах давуу тал:

  • Төрийн үйлчилгээг цахимаар илүү хялбар авах /Жишээ нь: E-mongolia-с үйлчилгээ авах/
  • Юнителийн бүх төрлийн үйлчилгээг цаг алдалгүй авах
  • Зөвхөн танд зориулсан төрөл бүрийн урамшуулал авах боломжтой. Тухайлбал: 14-23 насны Юнителийн хэрэглэгчид дугаараа өөрийн нэр дээр шилжүүлээд U brand-д нэгдэн зөвхөн залууст зориулсан олон төрлийн нэмэлт урамшууллыг авах боломжтой.

Дараах төрлүүдээс сонгон дарж нэр шилжүүлэх заавартай танилцаарай.

Дугаар эзэмшигчийн нэр шилжүүлэг

Урьдчилсан төлбөрт дугаар

Доорх сувгуудаас өөрт тохирохыг сонгон нэр шилжүүлэг хийгээрэй.

Unitel апп

 

Unitel вэбсайт

 

Салбар

 
 
 

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Дугаар шилжүүлэх хүсэлт илгээх заавар

Нэр шилжүүлэг үйлчилгээг авахад дугаар шилжүүлж өгч буй хэрэглэгч нь өөрийн и-мэйл хаягаа заавал бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаараарай.

Unitel апп-д хандах Дэлгэрэнгүй буюу дээш чигтэй сум » Нэр шилжүүлэг » Шилжүүлэх дугаараа оруулж, хүлээн авагчийн насыг сонгох » Танин баталгаажуулалт хийх » Регистрийн дугаар » Мессэж-р нэг удаагийн код авах » Камер нээх » Үргэлжлүүлэх » И-мэйл хаягт ирсэн Нэг удаагийн кодыг оруулж баталгаажуулах » Зөвшөөрлийн хуудастай танилцах » Нэр шилжүүлэх » Дугаар шилжүүлэх “Нууц код”-ыг зөвхөн дугаар хүлээн авах хэрэглэгчид дамжуулна.

 
 

Дугаар хүлээн авах заавар

Дугаар хүлээн авах хэрэглэгч нь дугаар шилжүүлэн өгч буй хэрэглэгчээс дугаар шилжүүлэх “Нууц код” авсан байх шаардлагатайг анхаараарай.

Unitel апп-д хандах Дэлгэрэнгүй буюу дээш чигтэй сум » Нэр шилжүүлэг » Хүлээн авах » Хүлээн авах дугаараа оруулах » Өөрийн насыг сонгож Танин баталгаажуулалт хийх » Үйлчилгээний нөхцөлтэй танилцах » Регистрийн дугаар » Нэг удаагийн код оруулах » Камер нээх » Үргэлжлүүлэх » Дугаар шилжүүлэх “Нууц код”-ыг оруулах » Хүлээж авах дугаарын багцтай танилцаад хэрэглэгчийн мэдээлэл “Бөглөх” » Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж “И-мэйл хаяг баталгаажуулалт” хийх » Нэр шилжүүлэх » Дугаар амжилттай шилжинэ.

 

Зөвлөгөө:

  • Хэрвээ та сим картгүй бол симээ сэргээх боломжтой бөгөөд ЭНД дарж сим сэргээх заавартай танилцаарай.
 
 
 

1. Unitel вэбсайтын бүтээгдэхүүн - нэмэлт үйлчилгээ цэс рүү орно.

2. Нэр шилжүүлэг цэс рүү ороорой.

3. E-mongolia бүртгэл сонгон үргэлжлүүлэх хэсэгт дарна. 

4. Нэр шилжүүлэх хүсэлт илгээх хэсэгт дараарай.

5. Нэр шилжүүлэх дугаараа оруулаад хүсэлт илгээх дарна.

6. Хүлээн авагчийн буюу дугаар шилжүүлж өгөх хэрэглэгчийн регистрийн дугаарын сүүлийн 4 орныг оруулаад хадгалах хэсэгт дараарай.

7. Дугаар шилжүүлэх хүсэлт амжилттай хадгалагдана. 

8. Нэр шилжүүлэг амжилттай хийгдэж хүлээн авагчид шилжүүлэх зөвшөөрөл олгогдоно. 

Та өөрт ойр байрлах Юнителийн үйлчилгээний салбарт хандан нэр шилжүүлэг хийлгээрэй.

 

Санамж:

  • Зөвхөн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд шилжүүлэн өгч буй тал нь биечлэн ирэх боломжгүй тохиолдолд  шилжүүлэн авч буй тал нь дангаараа, бичиг баримттайгаа үндсэн салбарт очиж хүсэлт өгөх ба хүсэлт өгснөөс хойш 90 хоногийн хугацаанд эзэмшигчийн маргаан гараагүй тохиолдолд эзэмших эрхийг шилжүүлнэ.
 
 

Санамж:

  • Unitel вэбсайт-р дугаарын нэр шилжүүлэхэд үнэ төлбөргүй.
 
 
 

Дараа болон хосолсон төлбөрт дугаар

Дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид өөрт ойр байрлах үйлчлгээний салбарт хандан нэр шилжүүлэг хийлгэх боломжтой. 

 
 
 
 

Хүүхдийн нэр дээр дугаар шилжүүлэх 

Unitel апп-р хүүхдийн нэр дээр дугаар шилжүүлэх

  • Зөвхөн эцэг, эх болон хүүхдийн хооронд дугаар шилжүүлэх боломжтой.
  • Зөвхөн эцэг эсвэл эхийн танин баталгаажуулалтаар дугаар шилжүүлнэ.
  • Дугаар хүлээн авах хүүхдийн нас нь 6-аас 16 нас байна.
  • Зөвхөн өөрийн нэр дээр Юнителийн дугаар эзэмшдэггүй хүүхдэд дугаар шилжүүлэх боломжтой.

Эцэг эхээс хүүхэд рүү дугаар шилжүүлэх заавар

Unitel апп-д хандах Дэлгэрэнгүй буюу дээш чигтэй сум » Нэр шилжүүлэг » Хүсэлт илгээх » Шилжүүлэх дугаараа оруулах » Хүлээн авах хүүхдийн насыг сонгож дугаар шилжүүлэх боломжтой эсэхийг шалгах » Танин баталгаажуулалт хийх » Регистрийн дугаар » Нэг удаагийн код оруулах » Камер нээх » Үргэлжлүүлэх » И-мэйл хаяг баталгаажуулах » Зөвшөөрлийн хуудастай танилцах » Нэр шилжүүлэх » Дугаар шилжүүлэх “Нууц код”-ыг зөвхөн дугаар хүлээн авах хэрэглэгчид дамжуулна.

 
 

Хүүхэд өөрийн нэр дээр дугаар хүлээн авах заавар

Unitel апп-д хандах Дэлгэрэнгүй буюу дээш чигтэй сум » Нэр шилжүүлэг » Хүлээн авах » Хүлээн авах дугаараа оруулах » Хүлээж авах хүүхдийн насыг сонгож Танин баталгаажуулалт хийх » Үйлчилгээний нөхцөлтэй танилцах » Регистрийн дугаар » Нэг удаагийн код оруулах » Камер нээх » Үргэлжлүүлэх » Дугаар шилжүүлэн өгөх хүүхдийг сонгох » Дугаар шилжүүлэх “Нууц код”-ыг оруулах » Хүлээж авах дугаарын багцтай танилцаад хэрэглэгчийн мэдээлэл “Бөглөх” » Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж “И-мэйл хаяг баталгаажуулалт” хийх » Нэр шилжүүлэх » Дугаар амжилттай шилжинэ.

 

Зөвлөгөө:

  • Хэрвээ та сим картгүй бол симээ сэргээх боломжтой бөгөөд ЭНД дарж сим сэргээх заавартай танилцаарай.
 
 
 
 
 

Салбарт хандаж хүүхдийн нэр дээр дугаар шилжүүлэх

  • Дугаар хүлээн авах хүүхэд нь 8-аас дээш настай байна.
  • Үйлчилгээ авах гэж байгаа хэрэглэгчид хамтдаа бичиг баримттайгаа (төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх) үйлчилгээний салбарт хандана.
 
 
 
 

Байгууллагаас хувь хэрэглэгч рүү, хувь хэрэглэгчээс байгууллага руу нэр шилжүүлэх

Хувь хэрэглэгчийн нэр дээр бүртгэлтэй дугаарыг байгууллага руу шилжүүлэх бол тухайн байгууллагаас хариуцсан мэргэжилтэн рүүгээ албан и-мэйл илгээж шилжүүлэх боломжтой.

Харин байгууллагын нэр дээр бүртгэлтэй дугаарыг хувь хэрэглэгч рүү шилжүүлэх бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн Юнителийн үндсэн салбарт болон Сэнтрал Тауэр-ын 14 давхарт байгууллага хариуцсан ажилтантай уулзаж шилжүүлэх боломжтой.

  • Байгууллагын албан тоот 
  • Иргэний үнэмлэх /Гадаад паспорт, лавлагаа 45 хоногийн хугацаанд хүчинтэй/
 
 

Үнэ цэнтэй дугаарын шилжүүлэг

Үнэлгээтэй, үнэ цэнтэй дугаарын эзэмшигчийн нэрийг шилжүүлэх тохиолдолд шилжүүлэн авч буй болон өгч буй хоёр тал хоёулаа өөрсдийн биеэр, бичиг баримттайгаа үйлчилгээний үндсэн салбарт хандан шилжүүлэх боломжтой.

 
 

 

Санамж:

  • Нэр шилжүүлэхэд төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай ба дугаарын ашигласан хугацаа болон бусад дагалдах эрхүүд устана.
 

 

Зөвлөгөө: 

  • Үйлчилгээний салбарын байршил харах бол ЭНД дараарай.