Дараах сувгуудаас өөрт хялбарыг сонгон дарж eSIM-н QR кодоо харах заавартай танилцаарай.
1 удаа уншуулан идэвхжүүлсэн QR кодоо дахин уншуулан ашиглах боломжгүйг анхаараарай.
Unitel апп ашиглан харах заавар
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп руу Нэвтрэх » Миний бүртгэл » eSIM тохиргоо » Дугаарын eSIM-н мэдээлэл харагдана.
Unitel вэбсайт ашиглан харах заавар
Unitel.mn вэбсайтын "Миний булан" цэсэд хандан eSIM-н мэдээллээ харах боломжтой.
Бүртгэлтэй и-мэйл хаягаас харах заавар
eSIM шинэ дугаар авахдаа өөрийн бүртгүүлсэн и-мэйл хаягт тань QR код илгээгддэг бөгөөд бүртгүүлсэн и-мэйл хаягаасаа QR кодоо харах боломжтой.
Салбарт хандаж харах заавар
Та өөрт ойр байрлах Юнителийн салбарт хандан өөрийн нэр дээр бүртгэлтэй eSIM дугаараа сэргээлгэж QR код авах боломжтой. Салбарын байршил харах бол ЭНД дараарай.
Санамж:
- eSIM-ийн QR код нь анх уншуулсан гар утсандаа л ашиглагдах боломжтой тул та утсаа сольсон бол Unitel апп-н “Сим сэргээх” цэсэд болон Юнителийн салбарт хандан дахин eSIM аваарай.
Зөвлөгөө:
- ЭНД дарж гар утсандаа eSIM суулгах заавартай танилцаарай.