Юнителийн дараа төлбөрт дугаарын багцад дагалдах LookTV эрхээ идэвхжүүлэх дараах заавартай танилцаарай.
Юнителийн дараа төлбөрт үйлчилгээний:
- 30'000, 33'000, 40'000-ийн багцуудад LookTV Basic багц
- 50'000, 60'000, 100'000-ийн багцуудад LookTV Premium багц дагалдах бөгөөд LookTV-н бүртгэлдээ дугаараа холбоод үзэх боломжтой.
Дугаарын багцад дагалдах LookTV эрхээ идэвхжүүлэх заавар
LookTV-д бүртгэлтэй хэрэглэгч бол
- LookTV-д өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
- Нэвтэрч орсны дараа “Тохиргоо” хэсэгт Юнителийн дараа төлбөрт дугаараа бүртгүүлэхэд багцад дагалдах эрх идэвхэжнэ.
LookTV-д бүртгэлгүй хэрэглэгч бол
- Гар утсан дээрээ LookTV апп суулгах эсвэл компьютерын интернэт хөтөчөөр www.looktv.mn холбоосоор орж и-мэйл хаягаа эсвэл утасны дугаараараа бүртгүүлэн профайл үүсгэж нэвтрэх боломжтой. LookTV апп татах бол ЭНД дараарай.
- Юнителийн дараа төлбөрт дугаараа бүртгүүлснээр таны багцад дагалдах эрх идэвхэжнэ.
1. LookTV-д хандан Нэвтрэх хэсгийн “Бүртгүүлэх” дээр дарна.
2. Бүртгүүлэх гар утасны дугаараа оруулж, LookTV-д нэвтрэх нууц үгээ зохиогоод, Үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрч “Үргэлжлүүлэх” дээр дарна.
3. Бүртгүүлсэн дугаарт илгээгдсэн баталгаажуулах кодыг оруулна.
4. Бүртгэл амжилттай идэвхжсэн мэдээлэл харагдана.
Санамж:
- Нэг дугаарт зөвхөн нэг LookTV бүртгэл үүсгэж ашиглах боломжтой.
Зөвлөгөө:
- LookTV-д бүртгэлтэй утасны дугаараа солих заавар харах бол ЭНД дараарай.