хөтөч

Багцад дагалдах LookTV үйлчилгээний эрхээ ашиглах заавар

Юнителийн дараа төлбөрт дугаарын багцад дагалдах LookTV эрхээ идэвхжүүлэх дараах заавартай танилцаарай.

Дугаарын багцад дагалдах LookTV эрх

Дараа төлбөрт үйлчилгээний багцтай хэрэглэгч бол:

  • 30'000, 33'000, 40'000-ийн багцуудад LookTV Basic багц 
  • 50'000, 60'000, 100'000-ийн багцуудад LookTV Premium багц дагалдах бөгөөд LookTV-н бүртгэлдээ дугаараа холбоод үзэх боломжтой.

Шинэ дараа төлбөрт үйлчилгээний багцтай хэрэглэгч бол:

 
 

Дугаарын багцад дагалдах LookTV эрхээ идэвхжүүлэх заавар

LookTV-д бүртгэлтэй хэрэглэгч бол

  • LookTV-д өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Нэвтэрч орсны дараа “Тохиргоо” хэсэгт Юнителийн дараа төлбөрт дугаараа бүртгүүлэхэд багцад дагалдах эрх идэвхэжнэ.
 
 

LookTV-д бүртгэлгүй хэрэглэгч бол

  • Гар утсан дээрээ LookTV апп суулгах эсвэл компьютерын интернэт хөтөчөөр www.looktv.mn холбоосоор орж и-мэйл хаягаа эсвэл утасны дугаараараа бүртгүүлэн профайл үүсгэж нэвтрэх боломжтой. LookTV апп татах бол ЭНД дараарай.
  • Юнителийн дараа төлбөрт дугаараа бүртгүүлснээр таны багцад дагалдах эрх идэвхэжнэ.

1. LookTV-д хандан Нэвтрэх хэсгийн “Бүртгүүлэх” дээр дарна.

2. Бүртгүүлэх гар утасны дугаараа оруулж, LookTV-д нэвтрэх нууц үгээ зохиогоод, Үйлчилгээний нөхцөлтэй танилцан зөвшөөрч “Үргэлжлүүлэх” дээр дарна.

3. Бүртгүүлсэн дугаарт илгээгдсэн баталгаажуулах кодыг оруулна.

4. Бүртгэл амжилттай идэвхжсэн мэдээлэл харагдана.

 
 
 
 

 

Санамж:

  • Нэг дугаарт зөвхөн нэг LookTV бүртгэл үүсгэж ашиглах боломжтой.
 

 

Зөвлөгөө:

  • LookTV-д бүртгэлтэй утасны дугаараа солих заавар харах бол ЭНД дараарай.