хөтөч

5G сүлжээний тухай мэдээлэл

Бидний өргөнөөр ашиглаж буй хөдөлгөөнт интернэтийн 4G/LTE сүлжээний дараагийн үе бөгөөд уг 5G сүлжээг ашиглан та хамгийн сүүлийн үеийн аппликейшн, тоглоом, бичлэг, кино контент зэргийг асар өндөр хурдаар татаж тоглуулах боломжтой.

Давуу тал:

1. Өндөр хурд
     - 4G/LTE сүлжээнээс илүү хурдаар тоглоом, бичлэг, контент татах, тоглуулах

2. Бага хоцрогдол 
     - 4G/LTE сүлжээнээс 5 дахин бага хоцролттойгоор өгөгдлийг дамжуулах

3. Хүчин чадал
     - 1км.кв-д нэг сая төхөөрөмж зэрэг холбогдох боломж

Таны утас 5G сүлжээ дэмждэг бөгөөд тухайн байршилд нь 5G сүлжээ нэвтэрсэн бол ашиглах боломжтой. Гар утасныхаа үйлдлийн системийг update хийж, 5G сүлжээгээ нээх тохиргоог хийгээрэй.
 

5G сүлжээг тохируулах заавар

Таны гар утасны үйлдлийн систем IOS бол: 

  • Хамгийн сүүлийн үеийн хувилбараар гар утасныхаа үйлдлийн системийг шинэчлэх
  • Settings -> Cellular -> Cellular Data Options -> Voice & Data -> 5G Auto эсвэл 5G On гэсэн сонголтыг хийснээр 5G сүлжээг ашиглах боломжтой.

Харин таны үйлдлийн систем Android бол: 

  • Хамгийн сүүлийн үеийн хувилбараар гар утасныхаа үйлдлийн системийг шинэчлэх
  • Settings -> Mobile Network -> SIM сонгох -> Preferred Network Type -> 5G гэсэн сонголтыг хийснээр 5G сүлжээг ашиглах боломжтой.
 
 

5G сүлжээг OFF хийж, 4G сүлжээрүү шилжих заавар

Таны гар утасны үйлдлийн систем IOS бол: 

Settings -> Cellular -> Cellular Data Options -> Voice & Data -> 4G/LTE гэсэн сонголтыг хийснээр 4G сүлжээ рүүгээ шилжих боломжтой.

Харин таны үйлдлийн систем Android бол: 

Settings ->Connection-> Mobile Network -> Network Mode -> с LTE/ 3G/2G гэсэн сонголтыг хийснээр 4G сүлжээ рүүгээ шилжих боломжтой. 

 
 

5G сүлжээг дэмждэг гар утасны марк шалгах заавар

Таны гар утасны үйлдлийн систем IOS бол: 

Settings -> Cellular -> Cellular Data Options -> Voice & Data -> 5G гэсэн сонголт байвал дэмжинэ.

Харин таны үйлдлийн систем Android бол: 

Settings ->Connection-> Mobile Network -> Network Mode -> 5G гэсэн сонголт байвал дэмжинэ.

 
 

5G сүлжээ орсон байршлууд

Улаанбаатар хотод байрших 5G сүлжээ орсон байршлууд: 
1. Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл зам дагуу 
2. 100 айлаас Зайсан хүртэл зам дагуу 
3. Сүхбаатарын талбай 
4. Unitel - Дата центр 
5. Сентрал Тауэр 3, 4-р давхар 
6.  Шангри-Ла худалдааны төв 3, 4-р давхар 
7.  Засгийн газрын ордон 
8.  Галлерей Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв 
9.  МУИС-ийн номын сан 
10. Багшийн дээд 
11. УИД-ийн урд Фантам 
12. Ялалтын талбай 
13. Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн 
14. Үндэсний соёл амралтын хүрээлэн (парк) 
15. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 
16. Нисэх 
17. Яармаг, Шүншиг Вилла 
18. Хайлааст Дэнжийн 1000 
19. Баянхошуу овооны гудамж 
20. Ханын материал - 30 байр 
21. SkyResort 
22. Sunday/Сандэй плаза 
23. Дүнжингарав худалдааны төв 
24. Нарантуул захын урд  
25. 100 айл
26. Будда Виста
27. Бөмбөгөр
28.   Бүти Таун
29.   Этүгэн 48-р байр
30.   FM107 байр
31.   Голден Будда
32.   Гранд Мед эмнэлэг
33.   Хужирбулан 68 байр
34.   Хүннү 2222 хороолол
35.   Цэнгэлдэх хотхон
36.   Маршал Таун
37.   Макс Таур
38.   Сангийн Яам
39.   7 Стар хотхон
40.   Шар хад
41.   Тахилт Дунд Уул
42.   Урлан бүтээх төв
43.   Зайсан 61-р байр
44.   Зүүнсалаа

Орон нутагт 5G сүлжээ орсон байршлууд:
21 аймгийн төвүүдэд
 

 
 

 

 

Зөвлөгөө:

  • 5G сүлжээний хурдыг ЭНД дарж шалгах боломжтой.
  • Таны гар утасны сүлжээний тохиргоо автомат бол 5G сүлжээний станц ассан байршилд нэвтэрмэгц шууд 5G сүлжээнд холбогдоно. 
 

 

Санамж:

  • 5G сүлжээ нь бидний өргөнөр ашиглаж буй 4G/LTE сүлжээнээс 10-20 дахин өндөр хурдтай тул та дата хэрэглээгээ хянаарай.