хөтөч

И-мэйл хаягаа бүртгүүлэх заавар

Та дараах сувгуудаас өөрт хялбарыг сонгон и-мэйл хаяг бүртгүүлэх заавартай танилцаарай.

Unitel апп-аар бүртгүүлэх заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Миний бүртгэл » И-мэйл хаяг Бүртгүүлэх » Танин баталгаажуулалт » Регистрийн дугаар » Мессэж-р нэг удаагийн код авах » Камер нээх » Үргэлжлүүлэх » И-мэйл хаягт ирсэн Нэг удаагийн кодыг оруулж баталгаажуулах » И-мэйл хаяг бүртгэгдэнэ.

 
 

Unitel вэбсайтаар бүртгүүлэх заавар

1. Unitel.mn вэбсайт руу хандан, баруун дээд буланд байрлах "Нэвтрэх" хэсэгт дарна.

2. Дугаараа оруулан нэг удаагийн код эсвэл нууц үгээ оруулан нэвтэрнэ. 

3.  “Хэрэглэгчийн мэдээлэл” хэсгийн И-мэйл хаяг “Солих” дээр дарна. 

4. Танин баталгаажуулах системээр нэвтрэхийг зөвшөөрч байгаа тохиолдолд “Үргэлжлүүлэх” дээр дарна.

5. Баталгаажуулалт хийхийн тулд заавал “Дижитал үйлчилгээний нөхцөл” болон “Хэрэглэгчийн хувийн мэдээлэл боловсруулах, цуглуулах, ашиглах зөвшөөрөл”-г зөвшөөрсөн байна. 

6. Дижитал үйлчилгээний нөхцөлтэй танилцаж “Дижитал үйлчилгээний нөхцөлтэй танилцсан” хэсгийг идэвхжүүлэн “Хадгалах” дээр дарна. 

7. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл боловсруулах, цуглуулах, ашиглахыг зөвшөөрсөн тохиолдолд “Зөвшөөрсөн” хэсгийг идэвхжүүлэн “Хадгалах” дээр дарна.

8. Баталгаажуулалт хийх “Регистрийн дугаар”, “E-Mongolia” гэсэн төрлөөс сонгоно.

9. “E-Mongolia” гэсэн төрлийг сонгосон тохиолдолд “Нэг удаагийн код”, “Банкны эрх”, “Тоон гарын үсэг” төрлөөс сонгон баталгаажуулна. 

10. “Регистрийн дугаар” гэсэн төрлийг сонгосон тохиолдолд регистрийн дугаараа оруулаад E-Mongolia-д бүртгэлтэй утасны дугаартаа “Нэг удаагийн код” хүлээн авах сувгийг сонгоно. 

11. Хүлээн авсан нэг удаагийн кодоо оруулна. 

12. “Регистрийн дугаар”, “E-Mongolia”-н баталгаажуулалт амжилттай болсон тохиолдолд төрийн цахим мэдээллийн санд бүртгэлтэй цээж зургийг сэлфи зурагтай харьцуулахаар “Камер нээх” дээр дарна. 

13. Сэлфи зураг авах зааварчилгаатай танилцан “Эхлэх” дээр дарна.

14. Камер ашиглах зөвшөөрч “Allow” дээр дарна. 

15. “Үргэлжлүүлэх” дээр дарна. 

16. Баталгаажуулалт амжилттай болсны дараа “Үргэлжлүүлэх” товч дарна.

17. Бүртгүүлэх и-мэйл хаягаа оруулаад “И-мэйл бүртгүүлэх” дээр дарна.

18. Бүртгүүлэх и-мэйл хаягт очсон кодыг оруулаад “Үргэлжлүүлэх” дарна.

19. И-мэйл хаяг “Амжилттай” бүртгэгдэнэ. 

 
 

Мессэжээр бүртгүүлэх заавар

Юнителийн дугаараасаа тусгай дугаарт мессэж илгээн и-мэйл хаягаа хялбар бүртгүүлэх боломжтой.

 

Үйлчилгээний салбар

Та өөрт ойр байрлах Юнителийн салбарт хандан и-мэйл хаягаа бүртгүүлэх боломжтой.

Салбарын байршил харах бол ЭНД дарж хараарай.