Олон улсын роуминг үйлчилгээний тухай мэдээлэл болон идэвхжүүлэх, цуцлах, ашиглах дараах заавруудтай танилцаарай.
Юнителийн Олон Улсын Роуминг үйлчилгээг сонгосноор гадаадад зорчих үедээ өөрийн дугаартайгаа аялах боломжийг танд олгоно.
Өөрийн дугаар дээрээ дуудлага хийж, хүлээж авч, мессэж болон дата үйлчилгээ ашиглах боломжтой. Яг л Монголдоо байгаа шиг.
Юнителийн бүх дугаарт мессэж болон дата роуминг үйлчилгээ идэвхтэй байдаг тул үйлчилгээг идэвхжүүлэх болон цуцлах шаардлагагүй. Дата роуминг үйлчилгээг зөвхөн дата багц идэвхжүүлэн хэрэглээ хийх боломжтой тул задгай датаны төлбөр гарахгүй. Харин ярианы роуминг үйлчилгээг идэвхжүүлж, цуцлах боломжтой.
Роуминг дата багцын мэдээлэл
Ta Роуминг дата багцын харгалзах кодыг 1475 тусгай дугаарт мессэжээр илгээж идэвхжүүлэх боломжтойгоос гадна Та Юнител апп ашиглан багцын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан өөрт тохирсон багцаа сонгон идэвхжүүлээрэй. Дата багцын үлдэгдлээ 1475 тусгай дугаарт SEE гэж бичиж, мөн Unitel апп ашиглан шалгах боломжтой.
Ази
Европ
Хойд Америк
Австрали
Санамж:
- Дата роуминг үйлчилгээг зөвхөн дата багц идэвхжүүлэн хэрэглээ хийх боломжтой тул задгай датаны төлбөр гарахгүй. Та Юнител апп ашиглан дата багцаа идэвхжүүлээрэй.
Роуминг үйлчилгээний үнэ тарифын мэдээлэл
Дараах тивүүдээс сонгон дарж өөрийн зорчих улсын роуминг үйлчилгээний үнэ тарифын мэдээлэлтэй танилцаарай. Мөн та Юнител апп ашиглан үнэ тарифын мэдээлэл авах боломжтой.
Ази
Та өөрийн дугаарын үйлчилгээний төрлийг сонгон дарж заавартай танилцаарай.
Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ярианы роуминг үйлчилгээг ашиглан дуудлага хүлээж авах боломжтой байна. Тухайн зорчиж буй улс дотроо болон бусад орон луу дуудлага хийх боломжгүйг анхаараарай.
Европ
Та өөрийн дугаарын үйлчилгээний төрлийг сонгон дарж заавартай танилцаарай.
Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ярианы роуминг үйлчилгээг ашиглан дуудлага хүлээж авах боломжтой байна. Тухайн зорчиж буй улс дотроо болон бусад орон луу дуудлага хийх боломжгүйг анхаараарай.
Хойд Америк
Та өөрийн дугаарын үйлчилгээний төрлийг сонгон дарж заавартай танилцаарай.
Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ярианы роуминг үйлчилгээг ашиглан дуудлага хүлээж авах боломжтой байна. Тухайн зорчиж буй улс дотроо болон бусад орон луу дуудлага хийх боломжгүйг анхаараарай.
Австрали
Та өөрийн дугаарын үйлчилгээний төрлийг сонгон дарж заавартай танилцаарай.
Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ярианы роуминг үйлчилгээг ашиглан дуудлага хүлээж авах боломжтой байна. Тухайн зорчиж буй улс дотроо болон бусад орон луу дуудлага хийх боломжгүйг анхаараарай.
Санамж:
- Дата роуминг үйлчилгээг зөвхөн дата багц идэвхжүүлэн хэрэглээ хийх боломжтой тул задгай датаны төлбөр гарахгүй. Та Юнител апп ашиглан дата багцаа идэвхжүүлээрэй.
Роуминг үйлчилгээг идэвхжүүлэх болон цуцлах заавар
Идэвхжүүлэх заавар
Роуминг үйлчилгээг дараах сувгуудаар идэвхжүүлэх боломжтой ба өөрт хялбарыг сонгон дарж зааврын дагуу идэвхжүүлээрэй.
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп руу Нэвтрэх » Роуминг үйлчилгээ » Зорчих улс сонгох » Тухайн улсад ашиглах дата багц сонгох » Төлбөр төлөх » Роуминг үйлчилгээ идэвхэжнэ.
Unitel.mn вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
1. Unitel.mn вэбсайт-р ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэгт дарна.
2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “үргэлжлүүлэх” дарна. Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “үргэлжлүүлэх” дарна.
3. “Бүтээгдэхүүн” хэсэгт дарна.
4. “Олон улсын үйлчилгээ” хэсгийг сонгоно.
5. “Идэвхжүүлэх” товч дээр дарна.
6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар роуминг үйлчилгээ амжилттай идэвхэжнэ.
Ярианы роуминг үйлчилгээг идэвхжүүлэхдээ:
1475 дугаарт CALL ON эсвэл VOICE ON гэж бичээд мессэжээр илгээнэ. Ярианы роуминг ашиглах эрх нээгдэнэ.
Цуцлах заавар
Роуминг үйлчилгээг цуцлахдаа доорх зааврын дагуу тусгай дугаарт мессэж илгээж цуцлах боломжтой.
Ярианы роуминг үйлчилгээг цуцлах бол: Voice OFF гэж бичээд 1475 тусгай дугаарт мессэжээр илгээнэ.
Санамж:
- Юнителийн бүх дугаарт мессэж болон дата роуминг үйлчилгээ идэвхтэй байдаг тул үйлчилгээг идэвхжүүлэх болон цуцлах шаардлагагүй. Дата роуминг үйлчилгээг зөвхөн дата багц идэвхжүүлэн хэрэглээ хийх боломжтой тул задгай датаны төлбөр гарахгүй. Харин ярианы роуминг үйлчилгээг идэвхжүүлж, цуцлах боломжтой.
Гар утасны тохиргоо
3G, 4G, LTE сүлжээ хайлгах заавар
Та мессэж болон ярианы роуминг үйлчилгээг ашиглахдаа утасныхаа тохиргоог 2G/3G сүлжээнд шилжүүлэн ашиглаарай.
Гар утасны төрлөө сонгон дарж заавартай танилцаарай.
Android гар утас
1. Android гар утасны “Settings” цэсийн “Connections” хэсэг рүү орно.
2. “Connections” хэсгийн “Mobile Networks” дээр дарна.
3. “Mobile Networks” хэсгийн симний жагсаалтаас “Unitel SIM” дээр дарна.
4. Сүлжээнд нь орсон операторын боломжит сүлжээг сонгоно.
IOS гар утас
1. IOS гар утасны “Settings” цэсийн “Cellular” хэсэг рүү орно.
2. "Cellular" цэсийн симний жагсаалтаас “Unitel SIM” дээр дарна.
3. “Unitel SIM” хэсгийн “Voice & Data” руу орно.
4. Сүлжээнд нь орсон операторын боломжит сүлжээг сонгоно.
IOS гар утас /1 сим суулгасан/
1. IOS гар утасны “Settings” цэсийн “Cellular” хэсэг рүү орно.
2. "Cellular" цэсийн “Cellular Data Options” руу орно.
3. "Voice&Data" хэсэг рүү орно.
4. Сүлжээнд нь орсон операторын боломжит сүлжээг сонгоно.
VPN-ны тохиргоо
Таны утасны VPN тохиргоо асаалттай байгаа тохиолдолд роуминг үйлчилгээ ашиглахад бэрхшээл учирч болзошгүй тул та тохиргоогоо шалгана уу.
Android
1."Settings" цэсийн "Connections" хэсэг рүү орно.
2. "Settings" цэсийн "More connections settings" хэсгийг рүү орно.
3. “More connection settings” хэсгийн “VPN” дээр дарна.
4. VPN тохируулсан тохиолдолд Disconnect/Delete хийгээрэй.
IOS
1. "Settings" цэсийн "General" хэсэг рүү орно.
2. "General" цэс дотроос "VPN & Device Management" хэсэг дээр дарна.
3. VPN тохируулсан тохиолдолд Disconnect/Off хийгээрэй.
APN-ны тохиргоо /XIAOMI/
Утасны APN болон SIM-ний APN зөрсөн тохиолдолд роуминг үйлчилгээ ашиглах боломжгүй байх магадлалтай тул та Android (Xiaomi) төхөөрөмжтэй бол та тохиргоогоо шалгана уу.
1. "Settings" цэсийн "SIM cards & mobile networks" хэсэг рүү орно.
2. “SIM cards & mobile networks” хэсгийн “Unitel” гэсэн нэртэй “SIM” цэс рүү орно.
3. “Unitel SIM" цэсийн "Access Point Names" дээр дарна.
4. “Access Point Names” хэсгийн “Unitel-г” сонгоно.
5. APN тохиргоог сонгоно.
6. APN нэрийг XXX байх тохиолдолд "net" болгож "OK" дарна.
7. Дахин "OK" дарна.
Утасны Data Roaming тохиргоог ON болгох заавар
Та дата роуминг үйлчилгээг ашиглахдаа утасныхаа DATA ROAMING тохиргоогоо асаагаарай.
Гар утасны төрлөө сонгон дарж заавартай танилцаарай.
Android гар утас
1. Android гар утасны “Settings” цэсийн “Connections” хэсэг рүү орно.
2. "Connections" хэсгийн “Mobile networks” дээр дарна.
3. "Data Roaming" хэсгийг ON болгоно.
IOS гар утас
1. IOS гар утасны “Settings” цэсийн “Cellular” хэсэг рүү орно.
2. "Cellular" цэсийн симний жагсаалтаас “Unitel SIM” дээр дарна.
3. “Unitel SIM” хэсгийн “Data Roaming” сонголтыг ON болгоно.
Оператор сонгох заавар
Та өөрийн хэрэглэж буй роуминг үйлчилгээнд тохируулан зорчиж буй улсынхаа операторыг сонгон ашиглаарай.
Android гар утас
1. Android гар утасны “Settings” цэсийн “Connections” хэсэг рүү орно.
2. “Connections” хэсгийн “Mobile Networks” дээр дарна.
3. “Mobile Networks” хэсгийн симний жагсаалтаас “Network operators” дээр дарна.
4. “Network operators” хэсгээс “Unitel” симээ сонгоод “Select automatically” хэсгийг Off болгож унтраана.
5. “Select a network manually?” бататгах асуултад "OK" дарна.
6. Автомат тохиргоо “Off” болоход тухайн улсын операторын жагсаалт гарч ирэх ба та боломжит операторын жагсаалттай танилцан сонголтоо хийн дарна.
IOS гар утас
1. IOS гар утасны “Settings” цэсийн “Cellular” хэсэг рүү орно.
2. "Cellular" цэсийн симний жагсаалтаас “Unitel SIM” дээр дарна.
3. “Unitel SIM” хэсгийн "Network Selection" дээр дарна.
4. “Network Selection” хэсгээс “Automatic” тохиргоог Off болгож унтраана.
5. “Automatic” тохиргоо Off болоход тухайн улсын операторын жагсаалт гарч ирэх ба та боломжит операторын жагсаалттай танилцан сонголтоо хийн ашиглана.
Улсуудын холбогдох боломжтой операторуудын жагсаалт
Та зорчих улсынхаа тивийг сонгон дарж мэдээлэлтэй танилцаарай.
Роуминг үйлчилгээг ашиглах заавар
Роуминг дуудлага хийх заавар
Дараа төлбөрт дугаар:
Дуудлага хийх хэсэгт (+) товчийг даран “Улсын код” , "Утасны дугаар" оруулан дуудлага хийх боломжтой. Жишээ нь: +97688******
Урьдчилсан болон хосолсон төлбөрт дугаар:
Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ярианы роуминг үйлчилгээг ашиглан дуудлага хүлээж авах боломжтой байна.
Роуминг мессэж илгээх заавар
(+) товчийг даран "Улсын код" "Утасны дугаар" оруулан мессэж илгээх боломжтой. Жишээ нь: +97688*****
Үйлчилгээний бусад заавар болон мэдээллийг мессэжээр авах заавар
Та дараах илгээх КОД-уудаас сонгон 1475 тусгай дугаарт илгээж харгалзах мэдээллийг мессэжээр аваарай.
Санамж:
Роуминг үйлчилгээ хэвийн ажиллахгүй бол дараах аргуудаас сонгон гар утсандаа тохиргоо хийгээрэй.
- Утасны сүлжээгээ хайлгаж тохируулах.
- Утсаа унтрааж асаах
- Airplane mode -ийг сонгосон бол жирийн mode-д шилжих
- Симээ өөр утсанд хийж үзэх
Дээрх тохиргоо болон нэмэлт зааврыг Юнител апп-с эсвэл ЭНД дарж онлайн чатаар тусламж аваарай.
Роуминг үйлчилгээний төлбөр шалгах заавар
Гадаадад байгаа хэрэглэгч олон улсын роуминг үйлчилгээ ашиглахад дөрвөн төрлийн ярианы тарифтай байна. Үүнд:
- Монгол улсын дугаар руу ярих
- Тухайн зорчиж буй улсынхаа дугаар руу ярих
- Дээрх хоёр улсын дугаараас бусад улсын дугаар руу ярих
-
Дуудлага хүлээн авах
Та дараах сувгуудаас сонгон дарж төлбөрийн мэдээллээ авах боломжтой. Роуминг үйлчилгээний төлбөрийн мэдээлэл 24-72 цагийн хоцрогдолтой ирдгийг анхаараарай.
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп-д нэвтэрсэн үед
Unitel апп руу Нэвтрэх » Төлбөр » Төлбөрийн үлдэгдэл харагдана.
*Дэлгэрэнгүй дээр дарж төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ харах боломжтой.
Unitel апп-д нэвтрээгүй үед
Unitel апп руу хандан Төлбөр » Дугаар оруулах » Төлбөрийн үлдэгдэл харагдана.
Unitel.mn вэбсайтын “Төлбөр” хэсгээс ЭНД дарж төлбөрөө шалгах боломжтой.
Санамж:
- Мессэж хүлээн авахад үнэгүй.
- Роуминг үйлчилгээ идэвхтэй хүн рүү залгахад нэмэлт төлбөр төлөхгүйгээр энгийн ярианы тарифаар ярих боломжтой.
- Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид олон улсын роуминг үйлчилгээг ашиглахад төлбөр нь дугаарын нэгжээс хасагдана.
Зөвлөгөө:
- Гадаадад очсоны дараа таны гар утасны сүлжээ автоматаар холбогдохгүй бол та “Гар утасны тохиргоо” хэсэгт дарж зурган заавруудын дагуу сүлжээгээ тохируулаарай. Мөн та Юнител апп-н “Роуминг үйлчилгээний тохиргоо” хэсгээс интернэтгүй үедээ ч авах боломжтой.