Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Төлбөрөө буруу төлөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

Та төлбөр төлөлт болон данс цэнэглэлтийн гүйлгээ хийхдээ доорх санамжуудыг анхаараарай.

Хэрэглэгч банкны дансаар утасны төлбөр төлөх болон цэнэглэлт хийхдээ гар утасны дугаараа зөв бичсэн тохиолдолд төлбөр төлөлт болон цэнэглэлт 15-20 минутын дараа амжилттай ордог. Харин гүйлгээний утга хэсэгт утасны дугаараа бичээгүй эсвэл буруу бичсэн гэх мэт дараах тохиолдлуудад таны гүйлгээ алдаатай болно. 

Үүнд:                                                                                                                   

  1. Гүйлгээний утга хэсгийг хоосон илгээх                                                              
  2. Гүйлгээний утга хэсэгт утасны дугаараас бусад утга бичих. Жишээ нь: Төлбөр төлөх, утасны төлбөр, овог нэр гэх мэт
  3. Утасны дугаараа дутуу, буруу бичих, зай авах 
  4. Дансны дугаар андуурч гүйлгээ хийх

 

Санамж:

  • Дараа төлбөрт дугаарын хэрэглэгчид гүйлгээний утга хэсэгт буруу дугаар оруулсан бол гүйлгээг зөв дугаарт залруулах боломжтой.
  • Урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгчид гүйлгээний утга хэсэгт буруу дугаар оруулсан тохиолдолд цэнэглэлтийг буцаах боломжгүй байдаг тул гүйлгээний утга дээр цэнэглэх дугаараа зөв бичээрэй.
 

 

Зөвлөгөө: 

  • Төлбөрөө буруу төлсөн мэдээллээ шалгуулах бол ажилтанд хандаж ажлын 3-5 хоногт шийдвэрлүүлэх боломжтой ба ЭНД дарж ажилтантай холбогдоорой. 
  • Төлбөр төлөх заавартай ЭНД дарж танилцаарай.