Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Codashop болон seagm сайт ашиглан Юнителийн дугаараар худалдан авалт хийх заавар

Codashop болон seagm сайт ашиглан Юнителийн дугаараар худалдан авалт хийх дараах заавартай танилцаарай.

Юнителийн урьдчилсан болон хосолсон төлбөрт дугаарын хэрэглэгчид өөрийн дансан дахь нэгжээсээ хасуулах, дараа төлбөрт дугаарын хэрэглэгчид өөрийн төлбөр дээр нэмж гаргах боломжтой.

Codashop-с худалдан авалт хийх заавар

1. https://www.codashop.com/mn-mn сайт руу хандан орж, өөрийн авах бүтээгдэхүүнээ сонгоно.

2. Бүтээгдэхүүний авах хэмжээг сонгоно.

3. Төлбөрийн хэрэгслээс “Юнител” хэсгийг сонгоно. Бүтээгдэхүүний ваучер код хүлээн авах мэйл хаягийг оруулна.

4. Та өөрийн “Юнител”-н дугаарыг оруулж “Үргэлжлүүлэх” дээр дарна.

 

5. Юнител-н дугаарыг оруулахад утсанд нэг удаагийн баталгаажуулах код очно. Баталгаажуулах кодыг оруулж, “Баталгаажуулах” дээр дарснаар худалдан авалт амжилттай болж, данснаас мөнгө хасагдана.

 
 

SEAGM-с худалдан авалт хийх заавар

1.  https://www.seagm.com/ сайт руу хандаж, бүртгэл үүсгэнэ.

2. Өөрийн худалдан авах бүтээгдэхүүнийг хайж, “Global” гэсэн тэмдэглэгээтэйг сонгоно.

3. Бүтээгдэхүүний хэмжээг сонгоно.

4. Өөрийн тоглоомын хэрэглэгчийн User ID, Zone ID зэрэг шаардлагатай мэдээллийг бөглөнө.

5. “Pay now” хэсэг дээр дарна.

6. Төлбөрийн хэрэгслээс “Unitel DCB” хэсгийг сонгоод “Pay Now” хэсгийг дарна.

7. Юнител-н дугаарыг оруулахад утсанд нэг удаагийн баталгаажуулах код ирнэ. Баталгаажуулах кодыг оруулж, “Баталгаажуулах” товч дарснаар худалдан авалт амжилттай болж, данснаас мөнгө хасагдана.

8. Худалдан авалт амжилттай хийгдсэн мэдээлэл дараах байдлаар харагдана.