хөтөч

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч Smart days багц руу шилжих заавар

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний Smart days багц руу шилжихэд өмнөх багцын үйлчилгээний хугацаа хэвээр байна.

Smart days үйлчилгээ нь:

  • Яриа = Бүх сүлжээнд 70₮
  • Дата /1Kbps/ = 0₮
  • Мессэж = 20₮ байна.

Unitel апп-р шилжих заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Нэмэлт үйлчилгээ » Багц шилжих » Урьдчилсан төлбөрт » Шилжих багцаа сонгох » Багц буурч буй шалтгаанаа оруулах » И-мэйл хаягт ирсэн Нэг удаагийн кодыг оруулах » Багц шилжинэ.

 
 

Unitel.mn вэбсайтаар шилжих заавар

Unitel вэбсайт руу хандахдаа ЭНД дараарай.

1. Unitel вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах “Нэвтрэх” хэсэгт дарна.

 

2. “Нэвтрэх” хэсэгт утасны дугаараа оруулж нэг удаагийн кодоор эсвэл нууц үгээ оруулан “Үргэлжүүлэх” дээр дарж нэвтэрнэ.

 

3. “Бүтээгдэхүүн” цэсийн “Урьдчилсан төлбөрт үйлчилгээ”-г сонгоно.

 

4. “Багц шилжих” хэсэг рүү ороод “Багц солих” дээр дарна.

5. Шилжих боломжтой багцын мэдээллүүдтэй танилцан багцаа сонгоод “Сонгох” товч дарна.

 

 

 

Зөвлөгөө:

  • Smart Talk болон Smart Data багцаас Smart Days багц руу шилжихэд тухайн багцад байсан цэнэглэгч картын ярианы эрх, дата устаж үйлчилгээний хоног хэвээр үлдэнэ.
  • Smart days үйлчилгээг цэнэглэгч картын мэдээлэл харах бол ЭНД дараарай.
 

 

Санамж:

  • Дугаарын гарах ярианы эрх хаагдсан бол багц шилжих боломжгүй.